Дорнод аймгийн Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Төв номын сан уншигч, Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийнхны дунд "Ижийдээ захидал бичээрэй” уралдааныг зарлаж, саяхан дүгнэлээ. Уралдаанд 35 захидал ирснээс Хэрлэн сумын Улсын тэргүүний 5 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Оюунцэцэг, 6 дугаар сургуулийн А.Тамир, Б.Мөнхзул нарын бичсэн захидал эхний байрт шалгарав. Олны хүртээл болгох зорилгоор ирсэн захидлаар үзэсгэлэн гаргаж, нээлттэй дүгнэсэн нь оролцогчдын талархлыг хүлээлээ. Урьд жилтэй харьцуулбал анги хамт олноороо оролцох идэвх сайжирч, Аймгийн тэргүүний 6 дугаар сургуулийн Д.Урантогос багштай 9 "а” ангийнхан тэргүүлсэн байна. Энэ удаад оролцогчдын тоо өмнөх жилээс нэмэгдэж, ирэх жил уралдааны товоо эрт зарлаж, улсын уралдаанд оролцогчоо сойх боломжтой байгаагаа зохион байгуулагчид ярьж байсан.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих