Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 22. Бархасвадь гараг. Онгоц одтой, таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, хулаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Бүтээлч
өдөр. Энэ өдөр таны уран бүтээлийн потенциал нэмэгдэнэ. Иймээс ажил
хэргийн шинэ түншүүдтэй холбоо тогтоох, албан тушаал ахих, өөрийн ур
чадвараа бүрэн хэмжээгээр ил гаргахад таатай. Өнөөдөр таны нэр хүнд улам
бэхжинэ. Туулсан замаа эргэн харах, шинээр ухамсарлах болон хэтийн
төлөв, боломжоо үнэлж дүгнэх цаг ирлээ. Таны ухаалаг болон харийн нягт
ажиллагаа хүссэн оргилд тань аваачих болно. Сонирхсон зүйлээ хийх нь
цагийг бас зугаатай өнгөрөөх нэг хэлбэр мөн.
Үхэр (4/20-5/20)
Хувийн
амьдралд үүсэн гарах асуудлууд, таны хувьд таагүй байх боловсон хүчний
сэлгэлтэд бэлтгэлтэй бай. Дарга, удирдах албан тушаалтантай маргалдаж,
зөрчилдөж мэднэ. Хүлээн авах таагүй сонин мэдээ нь таныг тэнцвэртэй
байдлаас гаргаж, сэтгэл санааг, биеийн эрүүл мэндийг муутгана. Архаг
ядаргаанаас шалтгаалж эрүүл мэндийн байдал зарим талаар доройтно.
Хамтатгах (5/21-6/21)
Өөрийгөө
сэргээж чөлөөлөгдөх өдөр. Сайхан амралт, тайвшрал, усан эмчилгээ,
ховс, ардын эмчилгээ, уламжлалын арга ашиглахад зохимжтой өдөр.
Болзошгүй гэмтэл, түлэгдэл, хордлогоос сэрэмжил. Наранд хэт шарсны
хэрэггүй. Таны хоолны цэсэнд витамин, эрдэс давс их байвал зүгээр.
Шинэхэн бэлтгэсэн жимсний шүүс хэрэгтэйг сана.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр
мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гэнэтийн асуудал үүсч болзошгүй.
Эсвэл амрагийн харилцаанд ан цав гарах магадлалтай. Танд атаархагчдын
хов жив, цуу ярианаас болгоомжил. Дарга удирдлагын зүгээс шүүмжлэл
ирнэ. Иймээс энэ өдөр маш тэвчээртэй байж, биеэ барь. Чухал ажилдаа
анхаарлаа хандуулж, бусдыг хойш тавь. Огцом түргэн аашилбал шал дэмий
хэрүүлд татагдан орох аюултай.
Арслан (7/23-8/22)
Хүнд
ажлын өдөр. Олонх арслангын ордныхонд сэтгэл ханамж болон баяр хөөрийг
авчрахгүй байх том хэмжээний ажлыг гүйцэтгэх шаардлага гарч ирнэ. Орой
тийш бодлогогүй үүрэг амлалтаас үүдсэн үл ойлголцол, маргаан гарах
бололтой. Шинэ санал болон хуучны бат бөх үзэл бодлын хооронд сонголт
хийхэд хүндрэлтэй байх болно. Хэрвээ та асуудалд бодолтой, анхаарал
болгоомжтой хандвал бүх зүйлс шийдэгдэх болно.
Охин (8/23-9/22)
Төлөвлөхөд
таатай өдөр. Мөн нийгмийн харилцаа эсвэл сэтгэл санааны холбоо
тогтооход сайн. Ойр дотны хүмүүстэйгээ зөрчилдөх үед таньд муугаар
нөлөөлөх болно. Бүхэл өдрийн ачаалал нь хэн нэгний мөрөн дээр тогтох
болно. Хувийн амьдралын хүрээнд туйлын эсрэг магадлалтай. Гэр бүлийн хос
болон дурлалын хосуудад харилцан ойлголцолд хүрэхэд хэцүү. Маргааны үр
дүнд та ялагдсан талд байх болно.
Жинлүүр (9/23-10/22)
Хамгийн
сайхан өдрүүдийн нэг. Бүтээлч байдал мөн ажлын чадвар тань сайн байна.
Ирээдүйгээ төлөвлөхөд таатай үе юм. Гэхдээ шинэ ажил авсны хэрэггүй
төслөө цааш нь хэрэгжүүл. Муу зуршилаа хаяхад таатай байна. Өдрийн хоёр
дахь хагаст гэрийн ажил болон гэр бүлийнхээ хүрээнд амар. Мөн спиртлэг
зүйлээс хол байснаар толгой өвдөх, бие тань тавгүйтэхээс сэргийлнэ.
Хилэнц (10/23-11/21)
Энэ
өдөр хамтрагчтайгаа харьцахад харьцаанд таагүй байх нь. Мөн хичээл ном
болон гэр бүлийн харилцаанд төдийлөн таатай байхгүйг од эрхэс хэлж
байна. Өнөөдөр чухал ажлыг эхлүүлэх гэж оролдохгүй байхыг анхааруулж
байна. Түүнийг хэзээ ч эхлүүлсэн болох тул тэвчин өнгөрүүл.
Нум (11/22-12/21)
Амьдралын
чадамж буурах өдөр. Оддын тааламжгүй байрлал нь эрүүл мэндийн хувьд
асуудал үүсгэнэ. Ялангуяа энэ нь эрэгтэйчүүдэд хамааралтай. Өнөөдөр
таньд толгой өвдөх, үе мөчөөр өвдөх мэдрэмж төрж магадгүй. Хурц халдварт
өвчин тусах магадлалтай. Гөжүүд зан, эмчид хандахгүй байх нь өвчин
хүндрэхэд хүргэхийг анхаарах хэрэгтэй.
Матар (12/22-1/19)
Эсрэг
тэсрэг өдөр. Өдрийн эхэн хагаст ажил хэрэг таниас эрч хүч шаардахгүй ч
тааламжтай үр дүнд төдийлөн хүргэхгүй нь. Хувийн болзоо, ажил хэргийн
уулзалтууд амжилттай үргэжилнэ. Өдрийн хоёр дахь хагаст шийдэгдээгүй
асуудлаа шийдэж чадна. Хамтрагчдын хооронд үл ойлголцол үүсч мэднэ. Үл
хөдлөх херөнгөндөө анхраалаа.
Хумх (1/20-2/18)
Хоёрдмол
өдөр. Ихэнх хүмүүс өөдрөг үзэл нь дайвалзах болно. Өдрийн эхний хагаст
сэтгэл хөдлөл ихтэйгээс болоод хамтрагч нартайгаа зөвшилцөлд хүрэхэд
хүндрэлтэй байна. Хэн нэгэн таны сэтгэл санааг өдрийн турш тавгүйтүүлэх
учир бэлтгэлтэй байгаарай. Зөвлөгөөн уулзалт хийх гэж төлөвлөсний
хэрэггүй. Ойр дотнынхонтойгоо уулзсанаар асар их энерги хуримтлуулж
авна. Бодит зүйлд хэнэггүй зан гаргаж болохгүй. Хэн нэгний өдөөн
хатгалга явагдаж байж ч мэднэ.
Загас (2/19-3/20)
Өдрийн эхний хагаст гэнэтийн таатай мэдээ, шинэ адал явдал, стандарт бус нөхцөл байдал тулгарах ба үүнийг зөвхөн өөрийн зөн совин мөн сэргэлэн байдлаар шийдвэрлэнэ. Гэр бүлийн дулаан уур амьсгал, хувийн амьдрал тань таатайгаар өөрчлөгдөх, шинэ танилтай учирна. Ажил дээрх асуудлууд аяндаа шийдвэрлэгдэх болохоор амьдралаас аз жаргалтай хором мөч бүхнийг аваарай, сэтгэл санаагаа тэнцвэртэй байлгах талаар анхаарлаа хандуулах хэрэгтэй.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих