Оросын sport-express.ru сайтын сэтгуүлч Евгений Зырянкин 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар нийтлэл бичжээ. Гарчиг нь "2018 оны ДАШТ маргааш эхэлнэ" гэсэн нэртэй. Уг нийтлэлд "Бидний мөнхийн хөрш Монголын "Хөх чононууд" маргааш хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний тоглолтыг хийх гэж байна. Өрсөлдөгч нь Зүүн Тиморын шигшээ. Хэдийгээр урьдчилсан шатны тоглолт боловч энэ нь ДАШТ эхэлж байна гэсэн үг" гэжээ.
Орон нутгийн цагаар 10.00 цапг эхлэх тоглолтын бэлтгэл ажлыг хэдийнэ хангасан байна. Зүүн Тиморын хувьд 4500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг ФИФА-гийн хөрөнгө оруулалтаар зассан аж. Урьдчилсан шатны тоглолтыг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн дуусч, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан тухай ФИФА-гийн албан ёсны сайтад мэдээлсэн байна. Дээрх хоёр багийн тоглолтын дараа Кампуч-Макао, Шри Ланк-Бутан, Тайвань-Бруней, Энэтхэг-Непаль, Йемен-Пакистаны шигшээ багууд урьдчилсан шатны эхний тоглолтоо хийх юм байна. Урьдчилсан шатны тоглолтын нээлтэд зориулж ОХУ-ын алдарт "Большой театр"-т тусгайлан тайз засчээ. Сонирхуулахад, Зүүн Тиморын Засгийн газраас шигшээ багаа дэмжихийн тулд үзэгчдийг үнэ төлбөргүй цэнгэлдэх хүрээлэнд оруулж байгаа аж. Харин манай улс уг тоглолтын тасалбарыг 5000 төгрөгөөр борлуулах юм байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих