Унгарын нийслэл Будапешт хотоор урсах Дунай мөрөн дээгүүр гүүр тавих барилгын суурийн ажлыг гүйцэтгэж байсан ажилчид тавдугаар зууны үеийн "Хүннү” гүрний язгууртны бололтой бунхан олжээ.
Их сургуулийн түүхийн судалгааныхан үзэж буйгаар бунхан доторх булшны хөшөө, байр байдлыг харвал "Хүннү" гүрний их хаан Атиллагийн бунхан байж магадгүй гэнэ.
Будапешт хотын "Lorand Eцtvцs” их сургуулийн түүхч энэ тухай "Энэ бол үнэхээр итгэхийн аргагүй хэрэг. Бид бунхнаас "Хүннү” гүрний үед хэрэглэж байсан маш олон тооны зэр зэвсэг, эд өлгийн зүйлс, морины араг яс олсон. Энэ дунд солирын төмрөөр хийсэн том илд буйг домогт Атилла хааных хэмээн тамааглаж байна. Гэхдээ үүнийг батлахын тулд цаашид судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай” хэмээн мэдэгджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих