Буйр нуурын загас олборлолтын байдалд шалгалт хийхэд онц ноцтой зөрчил илэрсэнгүй. Аймгийн ИТХ-аас өнгөрсөн онд Буйр нуураас үйлдвэрлэлийн зориулалтаар 30 тн загас барих зөвшөөрөл олгосон юм. Энэ дагуу саяхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, ТХГН-ын Дорнод хамгаалалтын захиргаа хамтран загас агналтын байдалд шалгалт хийжээ. Загас олборлох эрх авсан "Азийн бүргэд", "Найман орд" ХХК-иудын ажил хэвийн байгаа талаар шалгалтынхан ярив.
Тэд загас олборлож байгаа 12 гэрээт ажилчинд загас агнуурын стандарт, агнуурын хугацаа, хориглосон зэвсэг, хэрэгслийн талаар мэдээлэл өгчээ. Одоогоор Буйр нуурын мөсний зузаан 80 см хөлдөлттэй байна. Найман тор татаж загасны гарцад тандалт хийхэд нэг торноос хоногт дунджаар 3-6 ширхэг загас баригдаж байжээ.
ДОРНОД
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих