Дорнодын сэтгүүлчид нэг өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид болж ажиллалаа. Өдөр бүр мэдээ сэлт цуглуулж гүйж явдаг тэдний хувьд хурлын ажилтан болж, бичиг цаас олшруулж, албан тоот төлөвлөж, асуудлыг танилцуулж, иргэдийн гомдолд хариу өгч ажилласан нь ихэд сонирхолтой байсан. Үдийн өмнө хурлын албаны ажилтан болсон тэд үдийн дараа тэргүүлэгчдийн хуралдаа сууж, хэлэлцэж байгаа асуудлуудад тун ч нухацтайхан хандсан. Энэ удаагийн тэргүүлэгчдийн хурлаар аймгийн Боловсролын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэлэлцсэн. Жил бүр Монголд тогтмол хэвлэл үүссэн гуравдугаар сарын 6 ны өдрийг Дорнодын сэтгүүлчид баяр болгон тэмдэглэж , аймгийнхаа ард иргэдэд тухайн байгууллагын онцлог, үйл ажиллагааг нь сурталчлах зорилгоор "Хишиг өдөр"-ийг зохиодог уламжлалтай.
Сэтгүүлчид нэг өдрийг хурлаар амьсгалж өнгөрүүлснээр орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг цаашид ард олондоо нээлттэй, ил тод ажиллах зорилгоо хэрэгжүүлэхэд нь хамтарч ажиллахаар боллоо.
Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ оныг "Төлөөлөгчдийн үнэлэмжийг өсгөх" жил болгохоор зарласан юм. Хурлын ажлын алба нь 10 хүний орон тоотой, бусад аймагтай харьцуулахад цомхон бүтэцтэйд тооцогдоно.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8411
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих