Өнгөрсөн намар Д.Энхтүвшин нь Дорнод аймгийн Хэрлэн суманд "Hyundai
sonata 3” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гаргаж гурван
хүн нас барсан хэрэг гарсан. Тус хэрэгт аймгийн прокурорын газраас
яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Д.Энхтүвшинг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй
байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас гурван хүний амь нас
хохирч, нэг хүнд хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Монгол
Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д
заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн
хугацаагаар хасч, гурван жил зургаан сарын хорих ял оногдуулсан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8413
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих