Энэ сарын 15 нд Дорнод аймгийн Баянтүмэн суманд энэ хаврын анхны морин уралдаан болно. Монголын Морин спорт уяачдын холбооны 20, Дорнод аймгийн уяачдын холбооны 18 жилийн ойд зориулан уг уралдааныг зохион байгуулахаар болжээ. Тус аймгийн Морин спорт уяачдын холбоо нь орон нутагт хамгийн анхных нь юм. Жил бүр ойгоороо дээд гурван нас болох азарга, их нас, соёолон морьдын уралдааныг уламжлал болгон явуулдаг ч энэ жилийн хувьд урьдахиас онцлогтой болох талаар тус холбооны тэргүүлэгч С. Вандансүрэн ярив. Тухайлбал, морь болгоноос 20 мянган төгрөгийн хураамж авч, сугалаа явуулан 9 азтан тодруулах гэнэ. Шагналын бай ч өндөр дуулдана. Мөн 3 сая дахь иргэний үе чацуутан Дорнод аймгаас хоёр хүү төрснийг бэлгэшээн тэдэнд тусгайлан хүндэтгэл үзүүлэхээр болжээ.
Дорнод аймгийн Морин спорт уяачдын холбоо Монголд анх удаа уралдаанч хүүхдүүдэд зориулж Тайвань улсаас зориулалтын 120 малгай оруулж ирж, үнэгүй тарааж байсан гээд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах тал дээр аймгийн Хүүхэд хөгжил гэр бүлийн хэлтэстэй тун ойр ажилладаг.
dnews.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8428
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих