Сүүлийн үеийн хулгайч нарын арга нарийсч тээврийн хэрэгсэлтэй хулгай хийдэг болжээ. Тухайлбал, СХД-ийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д-ийн эзэмшлийн "Prius" маркийн авто машины 4 дугуйг оршин суух хаяггүй, тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн Г, П, Г нар нь тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн хулгайлж байсныг 2015 оны 03 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвийн Албаны морь, нохойн хэсгийн эрэлч нохойн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхбат нь үйлдэл дээр нь илрүүлж ажилласан байна.
Б.Анир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих