Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар МАН-ын төв байрыг ард түмний мэдэлд шилжүүлэхийг шаардсан. Тэрбээр МАН 14.6 тэрбум төгрөгөөр "Тусгаар тогтнолын ордон”-г барихдаа төрөөс татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг хууль бусаар гаргуулсан. Тиймээс 11 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр шүүхэд хандана гэж мэдээлсэн билээ. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат арай өөр зүйлийг ярьж буй. Ингээд Т.Хасбаатар, Ж.Мөнхбат нарын хэлсэн зүйлийг24 VS 24 онцолж байна.
Ж.Мөнхбат: 2008 оны 7 сарын 1-ний асуудалтай холбоотойгоор 2009 оны долдугаар сарын 9-нд Өршөөлийн хуулийг УИХ баталсан. Энэ үед МАН дангаараа парламентыг бүрдүүлж байгаагүй. АН-ын гишүүд парламентад сууж байсан. Энэ хуулийг дэмжиж баталсан байдаг. Хуулийн дагуу 2009 есдүгээр сарын 23-нд Хохирогчид нөхөн олговор олгох тухай журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 294 дүгээр тогтоол гарсан байдаг. 2010 оны хоёрдугаар сарын 8-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүх хуралдаанаас 216 тоот шийдвэр гаргаж, хохирлын хэмжээг 11 тэрбум төгрөг байна гэж тогтоосон. Шүүх энэ хохирлын хэмжээг тогтоохынхоо өмнө хөндлөнгийн гурван байгууллагаар аудит хийлгэсэн. Шүүхийн шийдвэрээр "Өмч хөрөнгө нь шатсан сүйдсэн үндэслэлээр энэ мөнгө шилжсэн. Улстөрийн намын тухай хуулийн 16.1-д Намын эд хөрөнгөд үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна, 16.2.6. өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлогын талаар заасан байдаг. Үүний дагуу манай нам байраа түрээслүүлдэг. Манай намын зүгээс Лениний музейг улсын өмчид буцаасан. Ер нь бол АН-д ч бас улсын өмчөөс захирамжаар гаргуулсан дөрвөн байр бий. АН-ын Гишүүд дэмжигчдийн холбоо ийм асуудал тавьж байгаа нь харамсалтай байна. Тэгвэл АН-ын дөрвөн байрыг мөн адил улсад авах асуудлыг бид тавья л даа.
Т.Хасбаатар: Ж.Мөнхбатын ярьж байгаа бүхэн худлаа. МАН бол хохирогч бус хохироогч нам. Нэг ёсондоо татвар төлөгчдийн мөнгийг намын байр барих гэх зэрэг зүйлд зарцуулж болохгүй. Улс төрийн намын тухай хуульд нэг л заалт бий. УИХ-д суудал авсан тоогоор нь улсын төсвөөс мөнгө олгоно гэж. Түүнээс биш ямар нэгэн байр барих, хэн нэгнийг хувцаслах зорилгоор улсын төсвөөс мөнгө гаргах эрхгүй. Энэ бол алтан зарчим нь бөгөөд цаасан дээр хараар бичээд баталчихсан зүйл. Ямар замаар 11 тэрбум төгрөгийг гаргуулан авсныг тогтоосон байдаг. МАН-ынхан хохирогч хэмээн заль хэрэглээд байгаа юм. Уг нь МАН-ынхан 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг өдөөн хатгасан сонгуулийг луйвардсан гэдгээрээ хохирогч бус хохироогч нам. Улсын төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг буцааж төлөх. Эс чадвал энэ байрыг хурааж аваад олон нийтийн өмч болгох. Энэ үйлдлээрээ асуудлыг шийдэхгүй байвал МАН-ын үйл ажиллагаа явуулах эрхийг нь хойшид зогсоох, УИХ, орон нутгийн сонгуульд оруулахгүй байх бүх эрхийг нь хаах ёстой.

Т.Хулан

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8434
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих