Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр өнөөдөр Дорнод аймгийн "Оюуны есөн дэвшил” НҮТББ "Эрүүл идэвхтэй амьдрал” клубын үйл ажиллагаатай танилцлаа. "Оюуны есөн дэвшил” НҮТББ "Эрүүл идэвхтэй амьдрал” клуб нь архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг эрүүл зөв амьдралын дадал хэвшилд төлөвшүүлэх, сэтгэл өөдрөг амьдрахад нь туслах үүднээс олон талт арга хэмжээг зохион байгуулдаг. Архины хамааралтай иргэдийг эрүүл идэвхтэй амьдралын дадалд суралцуулах сургалт тус төрийн бус байгууллагад тогтмол явагддаг бөгөөд сургалтанд хамрагдсан иргэдэд чадамжийн "Гэрчилгээ” гардуулдаг билээ. Энэ удаа архины хамаарлаас татгалзсан 20 иргэнд чадамжийн "Гэрчилгээ”-г нь гардууллаа. "Гэрчилгээ” гардуулах арга хэмжэээд сумын ЗДТГ-ын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн У.Энхмарт, ес, аравдугаар багийн Засаг дарга Д.Энхтуяа, П.Оюундэлгэр нар оролцлоо.
Аливаа хүн архинаас хамааралтай болсноор өөрт нь төдийгүй эцэг эх, гэр бүл, үр хүүхэд, нийгэмд маш олон сөрөг үр дагаварууд гардаг. Харин "Эрүүл идэвхтэй амьдрал” клубын сургалтанд хамрагдсанаар "БИ ӨӨРӨӨ” л архины хамаарлаас гарч чадна гэдэг ухагдахуунаар өөрөө өөрийнхөө асуудалтай тэмцэж ялан дийлж чаддаг. Архины хамааралтай иргэдэд чиглэсэн үйл ажиллагаагаа явуулдаг "Оюуны есөн дэвшил” НҮТББ "Эрүүл идэвхтэй амьдрал” клубын Тэргүүнээр Хэрлэн сумын ИТХ-ын Төлөөлөгч Н.Хүрэлбаатар ажилладаг бөгөөд нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө олон жилийн хүч хөдөлмөрөө зориулж яваа нэгэн ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих