Хотын бэлгэ тэмдэг, Чойбалсан хотын бэлгэдэл "Цагаан арслан”
Түүний утга учрын тухай
Уг бэлгэдлийг 2000 онд Чойбалсан хотын захиргаанаас аймгийн зураач, урчуудын дунд 3 шаттай уралдаан зарлаж 19 зураачийн 20 гаруй бүтээлээс Багшийн коллежийн зураач багш З.Баярмагнайгийн уг бүтээлийг иргэдийн хурлаар хэлэлцэж сонгосон юм.
Билэгдэл:
1. Ерөнхий дүрийн хувьд нарнаас үсрэн дүүлж буй цагаан арслан харагддаг боловч сайтар харвал заан хөлтэй /суурьтай/, арслан толгойтой, Гомбо бурханы гартай, хүн эх биетэй, хаан ч байхгүй бэлэгдлийн амьтан юм. Учир нь бодитойгоор байдаг амьтныг сүлд бэлгэдлээ хийх аваас тухайн амьтан бодит байдалд сайн муу аль ч байдалд байж болох учир хэн ч бариад эдэлж болохгүй, алаад хаячихгүй, гутааж доромжилж болохгүй сэтгэлийн амьтан үүсгэх монгол ухаанаар үүсгэсэн дүр юм.
Арслан толгойтой учир нь 2 шалтгаан буй
а/ Монгол улсын 4 том хотын нэг байсаар байх болно гэсэн утгаар 4 хүчтэний нэг арсланг сонгосон. Улаанбаатарынх Хангарьд байдаг.
б/ Чингисийн удам Шолой цэцний уг оршсон нутаг гэдэг утгаар ухаантны өлгий гэж толгойг нь түүнийг мөнхөлсөн сувраганы суурийг түшсэн арслангийн толгойг оруулсан.
Заан хөлтэй суурьтай учир нь:
Заан бол эд баялагийн эзэн гэж монголчууд үздэг. Манай нутаг бол хөрсөн дороо асар их баялаг агуулдаг, аливаа хөгжлийн суурь нь эдийн засаг байдаг гэдэг утгаар мөнгөн суурь буюу зааны хөлийг сонгосон.
Гомбо бурханы гартайн учир нь:
Одоогийн Чойбалсан хотын суурьшсан нутаг Цэцэн хан аймгийн хошууны нутаг бөгөөд нутгийн гол газар болох хийдийн шүтээн нь Гомбо бурхан юм. Уг бурхан нь 10 догшидын нэг бөгөөд үйл хүчлэн бүтээх агуулгатай байдаг. Иймээс бурханы гар бүгдийг бүтээх чадалтай гэсэн утгаар зүүн гарт нь алтан гурвалжин буюу 3 улсын хөгжлийн тулгуур төвийн хөгжлийг бат очиртой илд бариулан дүрсэлсэн болно.
Хүн их биетэйн учир нь:
Дээрх билэг чанаруудыг зөвхөн хүн л эзэмшинэ гэсэн санаа буюу хотын удирдлага, ард иргэдийн оюун чадлыг бэлгэдсэн утгатай.
Өнгөний бэлгэдэл:
Монголчуудын үндсэн өнгө болох хөх, цагаан өнгө болон эрхэм 5 өнгийн нэг улаан өнгө дэвсгэр болдог. Хөх өнгийг "эцэг” өнгө, цагаан өнгийг "эх” өнгө, эдгээрийг хольж гаргасан цэнхэр өнгийг "хүү” гэдэг Арслангийн бие нь эх, хадаг нь хөн цэнхэр өнгөтэй, арын дэвсгэр болох нар нь ургах улаан өнгөтэй байдаг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих