Манай улсад сур харвааны халх, урианхай, буриад гэсэн үндсэн гурван хэлбэр байдаг. Эдгээрээс буриад сурын харваа нь ихээхэн өвөрмөц бөгөөд энэ талаар товч танилцуулья. Буриад сурын харваа нь 40 буюу 30 метр нум, 30 буюу 20 метр нум гэсэн хоёр зайнаас харвадаг. Сураа өргөж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4х4 метрийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой. Сур өрөх шугамаас хоёр тийш хоёр метрийн зайд газрыг зураахай талдаа эгц эрмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метр урттай, 15 см орчим гүн ухах бөгөөд энэ ухсан газрыг харвах талынхыг "урт ганга”, нөгөө талынхыг нь "арын ганга” гэдэг. Буриад сурын багийн харваанд зураахайн хоёр талаас "урд эхэн”, "хойд эхэн” гарч харвадаг учраас нэг зураахайд 80х4метрээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардагддаг байна. Манай улсад Буриад харваагаар Дорнодчууд хамгийн олон амжилтыг гаргасан байдаг ажээ.
dornod.net
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8442
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих