Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ялалтын баярт Монголын Зэвсэгт хүчний 80 гаруй албан хаагч оролцож, Монгол цэргийн сүр жавхааг дэлхий нийтэд харуулахаар бэлтгэлдээ гарчээ. Эх орны дайны ялалтын 65 жилийн ой буюу таван жилийн өмнөөс гадаадын орнуудын цэргүүд парад алхаж эхэлсэн юм байна. Харин ялалтын 70 жилийн ойгоор Москва хотын Улаанталбайд 20 гаруй орны 14 мянган цэргийн алба хаагч жагсах юм.
Жагсаалд манай цэргүүдээс гадна АНУ, Их Британи, Франц, БНХАУ, БНСУ, Армен, Украйн, Казахстан, Молдав, Беларусь, Польш зэрэг 20 гаруй орны цэргүүд ялалтын парад алхана. Харин Монголын цэрэг дайчид ялалтын баярын парадад анх удаа оролцож байгаа нь энэ аж.
Ялалтын баярын жагсаалд оролцох албан хаагчдыг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газрын анги нэгтгэлүүдээс сонгон шалгаруулж авсан бөгөөд бэлтгэл ажил өнгөрсөн долоо хоногоос эхэлжээ.
Сонгон шалгаруулалтад 180-185 см өндөртэй, биеийн хөгжил сайтай, зөв төрхтэй, нүүрэн тус газраа элдэв сорвигүй, цэргийн жагсаалын дүрмийг мэддэг, албандаа амжилт гаргаж, мэргэжлийн шалгуур хангасан алба хаагчдыг сонгожээ. Шалгуурт нийтдээ 166 цэргийн албан хаагч тэнцсэнээс явц дундын шалгуураар 80 гаруй нь л үлдсэн байна. Ингэхдээ хугацаат цэргийн найм, хилийн цэргийн 14, зэвсэгт хүчний 55 алба хаагч шалгаран үлдсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих