Нэгэнтээ
"Эдийн засгийн байдал уруу дорой байхад "Шинэ сумын төв” төслөөр юугаа
хийх вэ” хэмээн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат хэлсэн. Тэр ч
бүү хэл "Шинэ сумын төв” төсөл бол ганц нэгэн мөнгөтэй хүмүүсийн
тойрогтоо хийж буй үр ашиггүй зүйл. Ийм зүйл хийж байхын оронд
үйлдвэрлэлд мөнгө гаргаад, орон нутагт ажлын байр бий болгооч” хэмээсэн.
Бас л бодох зүйлийн нэг бол мөн. Ерөөсөө шинжээчдийн хэлж байгаагаар
"Шинэ сумын төв” төсөл нь яг өнөөдрийн нөхцөлд тохирсон зүйл биш гэдгийг
хэлж буй.
Магадгүй, УИХ-д байх олигархиуд айсуй 2016 оноо баримжаалсан
зүйл байхыг үгүйсгэхгүй. Юутай ч бүтээн байгуулалт хийж байгаа нөхрийг
олигархи ч байна уу, юу ч байна шууд утгаар нь буруушаах аргагүй. Гэтэл
шүүмжлэл дагуулаад байгаа "Шинэ сумын төв” төсөлтэй танилцахаар УИХ-ын
дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, Р.Бурмаа,
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон
албаны бусад хүмүүс Баянхонгор, Өвөрхангай аймгийг зорилоо. Юутай ч
"Шинэ сумын төв” төслийг нэр бүхий улстөрчийн пиарын ажил хэмээн ихэнх
эдийн засагчид болон албаны хүмүүс үзэж байхад нөгөө нэг хэсэг нь энэ
төсөл нь бодит ажил гэдэгтэй санал нийлдэг. Тэгэхээр УИХ-ын даргын баг
энэ төслийг чухам пиар уу, бодит ажил уу гэдгийг тодорхойлж ирэх болов
уу.
А.Гал
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=848
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих