Цаг уеийн асуудлаар Зам тээврийн яамны Авто замын тээврийи бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Загдраднаагаас зарим зуйлийг тодрууллаа.
-Энэ жил аль чиглэлд хэдэн км зам барих вэ?
-Энэ жилийн хувьд улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээр нийт 22 чиглэлд 1154.2 км хатуу хучилттай авто зам болон 1479.2 урт метр төмөр бетон гүүрийн барилгын ажил хийгдэнэ. Үүнээс он дамжин баригдах 954.7 км авто зам, 1056.7 урт метр гүүрийн ажил хийх юм. Шинээр хийгдэх 199.5 км авто зам, 422.5 урт метр гүүрийн ажил бий. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилд замын ажилд зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан. 2013- 2014 онд авто замын салбарт нийтдээ 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Энэ Жил улсын төсвөөс 52.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Энэ нь өмнө нь хийж байсан ажлыг үргэлжлүүлэхэд зарцуулагдах болно. Хөгжлийн банкнаас 320 орчим тэрбум төгрөг авто замын салбар хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Мөн шинээр барих зарим замын санхүүжилтийн Хятадын хөнгөлөлттэй зээлээр барихаар төлөвлөж байгаа бөгөөд Засгийн газраас саналаа хүргүүлсэн. Одоогоор Хятадаас хариу ирэхийг хүлээж байна.
-Хятадын хөнгөлөлттэй зээл шийдэгдвэл хаанахын замын ажлыг хийх вэ?
-Говь-Алтай, Завхан аймгийг холбосон зам болон Баянхонгор, Алтай чиглэлийн замын ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Мөн Тосонцэнгэл, Улиастай чиглэлийн 114 км замын ажилд хөрөнгө оруулалт авах саналаа хүргүүлсэн. Үүнээс гадна концессийн гэрээгээр барих зам бий. Нийт 3000 орчим км замыг барихаар жагсаалт гаргасан.
Өнгөрсөн хугацаанд 990 км авто зам барйхаар Гэрээ байгуулсан, эхлэхэд бэлэн болж байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт дөрвөн чиглэлийн замын ажлыг гүйцэтгэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Концессийн гэрээгээр барих замын ажлыг Аж үйлдвэрийн яам хариуцах учраас мэдээллийг тэндээс бэлтгэж байгаа.
-Концессийн гэрээгээр ямар зам барихаар төлөвлөсөн бэ?
-Говь-Алтай, Ховд чиглэлийн 165 км болон тэр чиглэлийн 98 км зам, Тосонцэнгэлээс Ховдын чиглэлийн 135 км болон 165 км замыг барина.
-Сүүлийн хоёр жилд замын бүтээн байгуулалт эрчимтэй хийгдсэн. Одоогоор дуусч амжаагүй замын хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Ховд, Өлгий чиглэлийн 189 км замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барина. Энэ ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын ажил өнгөрсөн оны арандугаар сард эхэлсэн. Одоогоор үнэлгээний ажил хийгдэж байна. Учир нь олон улсын байгууллагаас санхүүжилт авч байгаатай холбоотойгоор Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны газар шалгаж байтаа юм. Энэ замын ажлыг 2017 онд барьж дуусгахаар төлөвлөсөн. Тиймээс энэ хавартаа багтаан ажлаа эхлүүлэхээр зорьж байна. Уг зам ашиглалтад орсноор Ховд аймгийн Ярант боомтоос Баян-Өлгий аймгийн Улаанбайшинт боомтгой холбогдоно.
-Улсын төсвийн хөрөнгөөр ямар зам барих вэ?
-Улсын төсвөөр хийх замын ажил бараг байхгүй гэж хэлж болно. Төсвийн хэлэлцүүлгийн шатанд цөөхөн ажил тусгасан байдаг. Тухайлбал, Хөвсгөл аймгийн төвд барих 9.8 км зам болон гүүрийн ажил бий. Мөн Дорнод аймгийн гурван боомтын ТЭЗҮ боловсруулах ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих