Өнгөрсөн оны намар Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга Т.Оюунбаатарыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлж, албан тушаал, цолыг бууруулан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газарт Эрэн сурвалжлах хэлтсийн даргын албан тушаалд томилж, дэд хурандаа цол олгосон. Үүнийг цагдаагийн хурандаа эсэргүүцэж захиргааны шүүхэд хандсаныг хүлээн авч ажилд эргүүлэн тогтоох цолыг нь сэргээх шийдвэр гаргажээ.
Т.Оюунбаатар нь Цагдаагийн байгууллагад тасралтгүй 29 жил ажиллаж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2012 оны 12 дугаар сараас Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж эхэлжээ. Ажиллаж байх хугацаанд аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралтыг бууруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах ажлаараа улсын хэмжээнд нэгдүгээр байранд шалгарч, бусад аймгуудыг манлайлсан үзүүлэлттэй байсан гэнэ. Гэтэл 2014 оны 3 дугаар сард шалгалт ирсэн бөгөөд төлөвлөгөөт шалгалт гэсэн боловч төлөвлөгөө гараагүй байсан ба ямар шалтгаанаар шалгаж байгаа талаар тайлбар бичгээр ирүүлээгүй атлаа шалгалтыг явуулж, зөрчил илрүүлж, зөвлөмж гаргаж, зөрчлийг арилгах хугацаа олгосон бөгөөд дээрх хугацаанд нь зөрчилд заагдсан төлбөрийн 98.3 хувийг барагдуулсан талаар дарга илтгэсэн гэнэ. Мөн дараа нь 2014 оны 09 дүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөөт бус шалгалт ирсэн. Цагдаагийн ерөнхий газарт иргэдээс гомдол гаргасны дагуу Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгалт хийхээр ирсэн бөгөөд уг шалгалтын бүрэлдэхүүн тус аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагааны талаар 15 төрлийн зөрчил дутагдал заасныг зөвшөөрөх үндэслэлгүй гэнэ. Дээрх 15 зөрчил дутагдал тус бүрт нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон хийж гүйцэтгэсэн ажил, холбогдох тайлбарыг хийж, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралд танилцуулах гэсэн боловч яриулаагүй аж.
Экс дарга дээрхи хоёр удаагийн шалгалтын хувьд улс төржиж Дорнод аймгийн Цагдаагийн газрыг бус харин Т.Оюунбаатар гэдэг хувь хүн рүү чиглэсэн гэж үзжээ. Энэ талаар ч Цагдаагийн ерөнхий газрын дарга албан тушаалыг чинь авахаар лоби ороод дээрээс шаардаад байна гэсэн гэнэ. Цагдаа хүчний байгууллага улстөрчдийн нөлөөллөөс ангижраагүйг энэ явдал баталлаа. Мэргэжлийн дүгнэлтээр бус харин "лобби”-гоор томоохон аймгийн цагдаагийн газрын даргыг буулгаж байгаа нь байдал ноцтой түвшинд хүрсэнийг харуулсан. Гэхдээ Дорнод аймгийн цагдааг орон нутгийнхаа улстөрийн бүлэглэлийн зөрчилд хэтэрхий их хутгалддаг гэж ярьдаг. Үүнийг өнгөрсөн өвөлжин болсон аймгийн АН-ын байрыг дайран эзэлсэн булаалдсан явдал харуулсан.
Nuuts.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих