Хэрлэн сумын Засаг даргын 2015 оны А/27 дугаар захирамжийн дагуу архидан согтуурахтай тэмцэх зорилгоор архины хамааралтай иргэдэд сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар "Оюуны 9 дэвшил” архидалтын эсрэг "Эрүүл идэвхтэй амьдрал” төрийн бус байгууллагтай хамтран 10 дугаар багийн 17, 9 дүгээр багийн 3 иргэнийг архины эсрэг сургалтад хамрууллаа. Цаашид эдгээр иргэдийг архинаас гарахад нь сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, нийгэмшүүлэх, гэр бүлийн гишүүдэд нөлөөллийн сургалт, мэдээллийг өгөхөөр 9, 10 дугаар багийн ажлын албатай хамтран ажиллаж байна.
Хэрлэн сумын Иргэний танхим
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих