Энэ сарын 14-ний өдөр Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх, Сум дундын 10 дугаар шүүхийн тамгын газраас Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн баяр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тохиолдуулан спортын тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээнд эмэгтэй 4 баг, эрэгтэй 3 баг оролцож хурд хүчээ сорьсоноос Сум дундын 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг ахлагч эмэгтэй баг, Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхсайхан ахлагчтай эрэгтэй баг тамирчид тэмцээний гар бөмбөгийн төрөлд тэргүүлсэн бол бухиа тэмцээнд Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч З.Энхцэцэг ахлагчтай эмэгтэй баг, олс таталтын тэмцээнд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн туслах С.Батбаатар ахлагчтай эрэгтэй баг тэргүүллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих