Саяхан Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд 3 настай хүү
хөлөө хугалан хүргэгдэж иржээ. Учир шалтгааныг нь ар гэрийнхнээс нь
тодруулахад орон дээрээс унасан гэж тайлбарласан байна. Гэтэл тэр нялх
амьтны гар хуруу хугарсан байдалтай бороолж эдгэсэн харагдсан нь эмч
нарын анхаарлыг эрхгүй татжээ. Тэр дариу эмч нар хүүгийн энэ байдлыг
аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэнээр Баянтүмэн сумын харьяат болох
түүний асран хамгаалагчдыг шалгаж эхлэлээ. Бяцхан хүүгийн хөл бүдүүн гуя
хэсгээрээ хугарсныг БОЭТ-ийн мэс заслын эмч нар яаралтай хагалгаа
хийснээр амь насыг нь аварч чадав. Хүүгийн биеийн байдал одоогоор сайн
байна.
www.dnews.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8514
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих