Тиймээс одон тэмдгүүдийг зарж буй лангуунуудыг хаасан байна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэлэхдээ, "Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгодог шагнал, тэмдгүүдийг зарж байгаа үйлдлийг газар дээр нь таслан зогсоолоо. Энэ асуудлыг Үйлдвэр худалдааны товчоо нь шалгаж, нягталж үзээд манайд мэдэгдэнэ гэсэн. Тиймээс Эрээний талаас шалгасны дараа ямар хариу арга хэмжээ авахыг мэдээлэх болно. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтны үнэмлэх, тэмдэг борлуулагдаж байгаа нь үнэхээр ноцтой асуудал. Уг байгууллагын одон тэмдгийг хэн нэгэн этгээд худалдаж аваад зүй бус зүйлд ашиглах асуудал гарч магадгүй. Иймд энэ асуудлыг бүрмөсөн таслан зогсоох ёстой гэсэн байр суурьтай байна" гэжээ.
Б.ЦЭНД-АЮУШ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих