Украины мэдэлд 60 жил байсан Крымийн хойг одоогоос нэг жилийн өмнө
гуравдугаар сарын 18-нд иргэдийн 96 хувийн саналаар Орост эргэн нэгдсэн
билээ. XVIII зуунд Хаант Орос улс энэ газар нутгийг оттомануудаас булаан
эзэлснээс хойш өнөөг хүртэл Крымийн хойг дээр орос хэлтнүүд зонхилон
амьдарч ирсэн бөгөөд одоогоос 60 жилийн тэртээ буюу 1954 онд Оросын
Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Никита Хрушевийн шийдвэрээр
Крым нь ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх Зөвлөлт социалист бүгд найрамдах Украин
улсын газар нутгийн нэг хэсэг болсон түүхтэй.
Тэгвэл өчигдөр крымчүүд ОХУ-д эргэн нэгдсэн, оросууд түүхэн газар нутгаа эргүүлэн авсны нэг жилийн ойн баяраа тэмдэглэжээ. Энэ ойг тохиолдуулан нэг жилийн өмнө Крымийг нэгтгэх үйл явц хэрхэн өрнөсөн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тайлбарласан баримтат киног "Россия 1" сувгаар цацсан нь дэлхий нийтийн анхаарлыгхамгийн ихээр татсан юм. Гурван цаг үргэлжилсэн уг баримтат кинонд Оросын Ерөнхийлөгч тус улсын түүхэн газар нутгййн хэсэгт тооцогддог Крымийн хойгийн орос хэлээр ярьдаг иргэдийг хамгаалахын тулд Крымийг нэгтгэх явцад шаардлага гарвал цөмийн хүчээ ч бэлэн байдалд шилжүүлэхэд бэлэн байсан гэж ярьжээ. Мөн тэрээр Киевийн төрийн эрхэнд гараад буй "үндсэрхэг үзэлтнүүд"-тэй дайн дэгдээхээс сэргийлэхийн тулд тусгай хүчнээ илгээх зарлиг буулгахаас аргагүйд хүрсэн гэсэн байна.
Баримтат кинонд тайлбарласнаар, Ерөнхийлөгч Путин Украины түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Виктор Януковичийг аварч, Украинаас гаргахаас эхлээд Крымд тусгай хүчнээ оруулах хүртэл бүх үйл явцад алхам тутамд нь өөрийн биеэр шийдвэр гаргаж оролцсон байна. Крымийг нэгтгэх үйл явцыг барууныхан цэргийн хүчээр зогсоох боломжтой байсан эсэхийг түүнээс асуухад, ямартай ч үйл явц хаашаа ч эргэсэн нүүр тулахад бэлэн байсан гэж хариулжээ. Цөмийн хүчээ ч бас ашигпах байсан уу хэмээн лавлахад, "Бид үүнийг ч хийхэд бэлэн байсан" гэжээ.
Цааш нь тухайн үед дэлхийн олон орны удирдагчаас утасны дуудлага хулээн авч байсан бөгөөд тэр бүрт "Крым бол бросын түүхэн газар нутаг. Тэнд орос хүмүүс амьдарч байгаа. Тэд аюулд ороод байгаа болохоор бид зүгээр хараад сууж чадахгүй" гэсэн тайлбарыг өгч байсан. Энэ бол бидний чин үнэн, нээлттэй байр суурь байсан. Тийм ч болохоор тэд энэ үйл явцад хөндлөнгөөс цэргийн хүчээр оролцъё гэж бодоогүй байх гэж ярьжээ. Мөн тэрээр Крымийгэргэн нэгтгэх ажиллагаа амжилттай болно гэдэгт огтхон ч эргэлзээгүй аж.
ПУТИН КИРГИЗСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Олны
өмнө ил гаралгүй багагүй хугацааг өнгөрүүлсний улмаас хэвлэлийн баатар
болоод байсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Киргизстаны
Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевыг Санкт-Петербург хотноохүлэзн авч
уулзсанаараа бух эргэлзээг тайллаа, Тэрээр өнгөрсөн өдрүүдэд өөрийнх
талаар гарсан мэдээллүүдэд тайлбар өгөхдөө "Ямар ч цуурхалгүйгээр
амьдрал уйтгартай шүү дээ" хэмээн хошигносон байна. Киргизстаны
Ерөнхийлөгч мөн энэ талаар хэвлэлд "Оросын Ерөнхийлөгч зүгээрээр
барахгүй маш сайн байна лээ. Владимир Владимирович өөрөө жолоо бариад
зочдоо дагуулж, Санкт-Петербургээр явсан. Тэдгээр цуурхал бүгд худал"
гэж ярьжээ.
Б.НАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих