Хэрлэн сумын ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн ИТХ-ын ОНӨА, Хэрлэн сумын ИТХ-ын ажлын алба, Эдийн засгийн байнгын хорооноос сумын төсөвт байгууллагуудын өмчийн хадгалалт хамгаалалт, ашиглалтад хяналт шалгалтыг 3 дугаар сарын 27-ноос арав хоногийн хугацаатай хийж эхэллээ.
Хэрлэн сумын хэмжээнд ИТХ, ЗДТГ, багийн ажлын албад, цэцэрлэг, сургуулиуд, өрхийн эмнэлэг гээд 26 төсөвт байгууллага бий. Хяналт шалгалтаар орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлт, өмчийн хадгалалт, ашиглалт хамгаалалтын байдалд хяналт, шалгалт арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах учиртай. Гуравдугаар сарын 28-ны өдөр шалгалтын бүрэлдэхүүн дөрвөн төсөвт байгууллагатай танилцаад байна гэж Хэрлэн сумын ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих