Пакистан даяар 12 ялтныг дүүжилсэн нь тус улс цаазын ялаас түдгэлзэх санаачилгаа цуцалснаас хойш нэг дор хамгийн олон хүнийг цаазалсан тохиолдол боллоо.
Пакистаны Дотоод хэргийн яамны мэдээлснээр, яллагдагчид бүгд "террористууд" байжээ. Хүний эрхийн байгууллагын мэдээлж буйгаар, тус улс өенгөрсөн арванхоёрдугаар сард цаазын ялыг сэргээснээсээ хойш 27 ялтныг цаазалсан бөгөөд одоо 8000 гаруй хоригдол ял гүйцэтгэх хугацааг хүлээж байгаа юм байна. Пакистан нь олон улсын хүний эрхийн байгууллагууд болон НҮБ-ын уриалгын дагуу цаазын ялаас түдгэлзсэн орнуудын тоонд ороод байсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард талибууд Пешавар мужийн сургуульд халдаж, 150 гаруй хүний аминд хүрсний дараа сэргээх шийдвэр тартасан юм. Халдлагын хохирогчдын олонхи нь сургуулийн сурагчид байжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих