Өчигдөр Булган сумын гуравдугаар багийн нутаг "Улаан нуурын шанд” гэдэг /сумаас зүүн урагш 70 км-т/ газарт хээрийн түймэр гарсан бөгөөд түймрийн дуудлагыг 11:50 цагт тус аймгийн Онцгой байдлын хэлтэсхүлээн авсан байна. Тус хэлтсийн24 албан хаагч,сумаас 11 хүн гурван автомашинтай ажиллаж,15:10 цагт галыг бүрэн унтраажээ.
Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумынгуравдугаар багийн нутаг Хөх нүдэн гэдэг /сумаас баруун хойш 35 км/ газарт хээрийн түймрийн дуудлагыг өдрийн 16:20 цагт хүлээн авч, нутгийн 20 иргэн сайн дураараа ажиллаж, шөнийн 02:40 цагт түймрийг бүрэн унтраасан байна.
Иймд аж, ахуйн нэгж, байгууллагууд, хувь хүн бүр түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих