Агаар махбодьтой ордууд (Ихрийн орд, Жинлүүрийн орд, Бумбын орд)
Шороо махбодьтой ордууд (Үхрийн орд, Охины орд, матрын орд)
Ус махбодьтой ордууд (Мэлхийн орд, Хилэнцийн орд, Загасны орд)
Гал ( Хонины орд, Арслангийн орд, Нумын орд)
Гал мах бодьтой эрчүүдийн анхаарлыг татах амархан. Тэрээр тод хачин
чамин юманд дуртай. Өөрийг нь сөхрүүлж чадах ганган бүсгүй, кино од,
сургуулынхаа хамгийн сайхан охидыг шүтэн биширдэг. Үнсгэлжингийн
даруухан сэтгэл татам байдал ихээр бодоход түүнийг зөвхөн эелдэгээр
инээмсэглэхэд хүргэдэг. Галын ивээлд байдаг эрчүүд дуу шуугиантай мэт
тэд өөрсдөө олны анхаарлын төвд байж чадах тийм газар дуртай. Иймээс
түүнтэй хайр сэтгэлийн болзоонд явах гэж байгаа эмэгтэй өөрөө ганцаараа
бүхэл бүтэн үзэгчдийн танхимыг орлох ёстой гэдгээ сайн ойлгох ёстой.
Эдгээр эрчүүд өөрийгөө манай цаг үеийн баатар гэдэгт итгэлтэй байдаг.
Түүний энэ бодлыг бүү өөрчлөөрэй. Тэр ямар ч шүүмжлэлд дургүй. Өөрт нь
яльгүй бага эргэлзсэн ч маш эмзэглэн хүлээж авдаг. Харин тал зассан
магтаалын үг ёстой хэрэгтэй. Магтаалын үгээ хэтрүүлчих вий гэж айсны
хэрэггүй. Энэ эрчүүдийн хувьд магтаал хэзээ ч ихдэхгүй.
Агаар (Ихрийн орд, Жинлүүрийн орд, Бумбын орд)
Ийм эрчүүд өөрийгөө дэгээнд өртчих вий гэж айж явдаг учир ямар боловч
шууд дайралт хийж болохгүй. Халуун харц, тачаангуй хөдөлгөөний цаана
гэрлэлт, хүүхдийн уйлах дуу, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө байнгын
хөдөлмөр бий гэж бодож айж байдаг. Тэдний амьдралын түлхүүр үг нь "эрх
чөлөө, нөхөрлөл” гэсэн үгүүд байдаг. Тиймээс туршлагатай эмэгтэй
нөхөрлөлийг өгөөш болгон ашиглавал үр дүнд хүрнэ. Гэхдээ түүнтэй ойртож
дотносох хэцүү, сонирхлтой яриа өрнүүлж, ой ухаанаараа гайхуулж, аливаа
зүйлд өөрийн бодолтой гэдэгээ харуулж чадах хэрэгтэй. Энэ маягийн эрчүүд
хэзээ ч таны үсний шинэ засалтыг анзаарахгүй ч харин тоглоом хийсэн
ухаалаг үгийг чинь анзаарах болно.
Заримдаа энэхүү гүнзгий сэтгэгч "баатарыг” хүний зөвхөн дотоод сэтгэлийн
сайхан л татдаг байх гэж бодогдмоор. Гэвч тэр дурлачихвал танд хамаатай
үл ялиг жижиг зүйлийг ч үнэн сэтгэлээсээ анхаарах болно гэдэгт итгэ.
Шороо (Үхрийн орд, Охины орд, матрын орд)
Энэ махбодын ивээлд орших эрчүүд амьдралд ухаалгаар ханддаг, юмыг
байгаагаар нь хүлээж авдаг, 100 удаа харах буюу сонсоноос нэг удаа
гараараа барьж үзсэн нь дээр гэж боддог. Ямар нэг юм хий хэрэгтэй л гэж
бодвол түүний зам дээр ямар ч саад тотгор байхгүй байх болно. Энэ
эрчүүдийг зүгээр л өөртөө татах гэж оролдох нь утга учиргүй алхам болно,
Тэд маш гэрсэг, сайн нөхөр болдог.
Иймээс энэ эрчүүдийн зүрхийг номхруулж чаддаг түр төрх, хөнгөн хандлага,
дэмий яриаг мартах хэрэгтэй. Эс тэгвээс энэ эрчүүд тантай ахин хэзээ ч
уулзахыг бодохгүй. Үхэр, охин, матарын ордныхон зүгээр дэмий зугаалахыг
огт боддоггүй.
Түүнд амьдралынх нь хань болчихоор үзэсгэлэнтэй, хүчтэй, эрүүл, зоригтой, аж ахуйч эмэгтэй хэрэгтэй.
Энэ тоочсон шинжүүд танд бий гэдгийг харуулж чадвал хариуд нь тэр таны
найдвартай түшиг тулгуур болж, эрэлхэг зүрхээ бэлэглэх болно.
Ус (Мэлхийн орд, Хилэнцийн орд, Загасны орд)
Ийм эр хүн эмэгтэйчүүдийг өөртөө татахдаа мэргэжлийн гэмээр. Тэр
сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Ноцтой зорилгогүй түр зуурын холбоо байсан ч
тэр энэ харьцааг насан туршдаа дурсах сайхан дурсамж болгож чадна.
Усныхантай хайр сэтгэлийн холбоотой байх нь жинхэнэ мэдрэмжийн адал
явдал, хүний сэтгэлийн нарийн хөг аясыг хөндсөн аялал, хурц мэдрэмж
байдаг,
Гэвч цаг нь өнгөрхөөр өчигдөрийн гоо үзэсгэлэнт дагина маань зүгээр л
найз эмэгтэй болон хувирч, гялалзсан сайхан орчин нь театрын чимэглэл
болно.
Усны эрчүүдийн төсөөллийг эзэмдэх амархан боловч түүний зүрхийг эзэмдэх
нь амархан биш ээ. Тэгээд ч ийм ялалтын ашиг гэж юу байхав дээ.
Энэ эрчүүдийн амьдралын хань болсон эмэгтэйчүүдийг өрөвдөж болох юм.
Учир нь тэр нөхрийнхөө амьдралд хөлөө олохгүй байгаа жүжигчний юм шиг
амьдралын хэв маяг, гэр бүлийн үүрэг хариуцлагаас мултрах гэж байнга
хичээдэг болон олон тооны нууц амрагтай эвлэрэхээс өөр аргагүй болдог.
Суудлаа олохгүй мэт зантай боловч тэр тогтвортой олон зангүй .
Хэрвээ та түүний үнэт эрх чөлөөг нь хязгаарлахгүй бол түүний танд өгөх тансаг хайрыг нэг жил амсах болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих