ХХАА-н саид Р.ьурмаа Вьетнам улсын Элчин сайд Фан Данг Дуонгийг
хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Монгол, Вьетнам улс хөдөө
аж ахуйн харилцаагаа өргөжүүлэхийн тулд шинэ шатанд гаргах хэрэгтэйг
онцолсон байна. Учир нь, ирэх сард манай улсад зохион байгуулах хоёр
орны Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хурлын үеэр мах, махан
бүтээгдэхүүн Вьетнамд экспортлох боломжийг бүр-дүүлэх, холбогдох ажлыг
эрчимжүүлэх аж.
Вьетнам улс эдийн засгийн гол тулгуураа хөдөө аж ахуйн салбар гэж үзэн дотоодын эрэлтэд нийцсэн экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хангахад чиглэсэн баидлаар хөгжүүлжээ. Тиймээс манай улсад цагаан будаа, жимс жимсгэнэ, эм био бэлдмэл нийлүүлэх боломжтой бол импортоор хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, арьс шир авах хүсэлтэй байдгаа илэрхийлсэн байна. Гэвч хоёр орны хооронд амьтан, ургамлын хорио цээрийн гэрээ байгуулагдаагүйгээс багагүй хүндрэл үүсч эхэлжээ.
ХХАА-н дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ирэх сард Хятадад ажиллахаар болсон аж. Энэ үеэр хоёр улсын амьтан, ургамлын хорио цээрийн асуудал шийдэгдвэл дамжин өнгөрөх тээвэрлэлтийг шийдэж болох юм байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих