Саран дээр хүн буусан гэдэг нь худал бөгөөд энэ нь сансар огторгуйг эзэмших уралдаанд Оросыг ялснаа харуулах гэж АНУ-ын засгийн газрын үйлдсэн хуурмаг ажиллагаа байсныг батлах онол сүүлийн үед багагүй алдарших болжээ. Саяхны нэгэн санал асуулгаас үзвэл, америкчуудын 20 орчим хувь нь АНУ саран дээр хэзээ ч хүн буулгаагүй гэдэгт итгэдэг байна.
Хүмүүс ингэж асуудаг: Хэрэв саран дээр хүн буулгах "Аполло” ажиллагаа амжилттай байсан юм бол, яагаад үүнийг дахин хэрэгжүүлээгүй вэ? Энэ нь зөвхөн "Хүйтэн дайн”-ы үед хэрэгтэй байсан гэж үү?
Хүн саран дээр хэзээ ч буугаагүй гэдгийг батлах гэсэн хэд хэдэн үндэслэлийг дээрх онолд дэвшүүлж иржээ. Гэвч, тэдгээр үндэслэлийг та бүхэнд толилуулахын өмнө, АНУ-ын НАСА (National Aeronautics and Space Administration буюу NASA - Агаарын аялал ба сансарын уудамыг судлах үндэстний газар) тэдгээрийг няцаасан тайлбар өгсөн гэдгийг дурдах хэрэгтэй юм. Ингээд, бодитой хандах үүднээс, хүн саран дээр хүн буугаагүй гэдгийг батлах 10 баримтыг, НАСА-гийн зүгээс няцаасан тайлбарын хамт та бүхэнд хүргэж байна.
#10. НАМИРЧ БУЙ ДАЛБАА
Хүмүүс ингэж асуудаг: Хэрэв саран дээр хүн буулгах "Аполло” ажиллагаа амжилттай байсан юм бол, яагаад үүнийг дахин хэрэгжүүлээгүй вэ? Энэ нь зөвхөн "Хүйтэн дайн”-ы үед хэрэгтэй байсан гэж үү?
Хүн саран дээр хэзээ ч буугаагүй гэдгийг батлах гэсэн хэд хэдэн үндэслэлийг дээрх онолд дэвшүүлж иржээ. Гэвч, тэдгээр үндэслэлийг та бүхэнд толилуулахын өмнө, АНУ-ын НАСА (National Aeronautics and Space Administration буюу NASA - Агаарын аялал ба сансарын уудамыг судлах үндэстний газар) тэдгээрийг няцаасан тайлбар өгсөн гэдгийг дурдах хэрэгтэй юм. Ингээд, бодитой хандах үүднээс, хүн саран дээр хүн буугаагүй гэдгийг батлах 10 баримтыг, НАСА-гийн зүгээс няцаасан тайлбарын хамт та бүхэнд хүргэж байна.
#10. НАМИРЧ БУЙ ДАЛБАА

НАСА-гийн тайлбар: Далбааг дэлгэсэн хэвээр нь харуулахын тулд нарийхан гуурсанд бэхэлсэн бөгөөд сарны хөрсөнд ишийг нь зоохын өмнөхөн, үүний нөлөөгөөр намирсан. Мөн, сансрын нисгэгч далбааны хөнгөн цагаан ишинд хүрч, займчуулсны хариу нөлөөгөөр далбаа намирсан бөгөөд үүнийг видео бичлэгээс тодорхой харж болно.
#9. КРАТЕРИЙН НӨЛӨӨ БАЙХГҮЙ

НАСА-гийн тайлбар: Намирч буй далбаатай адилаар, кратерийн нөлөө гэгчийг олон баримтаар тайлбарлаж болно. НАСА-гийн тайлбарласнаар, сарны гадаргуу шиг татах хүч багатай орчинд хөлөг газардах нь дэлхий дээр бууснаас ул мөр бага үлдээдэг. Сарны гадаргуу өөрөө хатуу чулуулаг юм. Иймд, кратерийн нөлөө үүсэх боломж багатай. Тухайлбал, үүнийг нисэх онгоц цементэн талбайд газардах үед кратер үүсгэдэгүйтэй адил хэмээн жишиж болно.
#8. ГЭРЛИЙН ОЛОН ЭХ СУРВАЛЖ

НАСА-гийн тайлбар: Гэрлийн тусгал өөр чиглэлтэй мэт харагдаж байгаа нь сарны гадаргуу дээрх жигд бус овон товон, толгодын нөлөө юм. Гэвч, энэ тайлбарыг зарим онолчид хялбархан гэгч нь ингэж няцаадаг: толгодоос болж, гэрлийн тусгалууд ийм их өнцөг үүсгэнэ гэж үү? Зургаас харвал, саран дээр буусан хөлгийн сүүдэр ойр орчмын чулууны сүүдэртэй бараг 45 градусын өнцөг үүсгэн зөржээ.
#7. ВАН АЛЛЕНЫ РАДИАЦИЙН БҮСЛҮҮР

НАСА-гийн тайлбар: Хөлөг Ван Аллены бүслүүрийг маш богино хугацаанд туулсан учраас сансрын нисгэгчид зөвхөн багахан хэмжээний радиацад өртсөн.
#6. ТАЙЛБАРЛАЖ ҮЛ ЧАДАХ ОБЪЕКТ

НАСА-гийн тайлбар: Фото зургийн чанар муу байсан тул, сансрын нисгэгчийн дуулган дээр ямар нэг дүрс туссан гэдэг нь эргэлзээтэй. Гэвч, саран дээр буусан тухай бусад зургуудын дотор агаарт дүүжлэгдсэн мэт зүйл юу болохыг хөөж харах өөр зураг байсангүй. Иймд, энэ дүрстэй холбоотой нууц бүрэн тайлагдалгүй хэвээр үлдсэн билээ.
#5. УДААШРУУЛСАН АЛХАА БА КАБЕЛЬ УТАС

#4. ОДОД БАЙХГҮЙ

Дээрх үндэслэлийн дагуу, НАСА хуурмаг кино хийхдээ нэгэнт бүх оддын байршлыг зураглан харуулах боломжгүй тул, одод харагдах хэсгийг тэр чигээр нь дэлгэцээс хассан. Харин, НАСА-гийн зүгээс фото зургуудыг тод харуулах, дүрсний чанарыг хадгалах зорилгоор үүнийг үйлдсэн хэмээдэг (үнэндээ, тэд үүнийхээ төлөө үнэхээр уучлал хүссэн юм).
Зарим зургууд үнэхээр чанар сайтай хэдий ч, оддыг харуулдаггүй. Дэлхий дээр бид чанар муутай фото зураг авдаг хэдий ч, агаар мандал, үүлтэй дэлхийгээс оддын зургийг харуулж чаддаг билээ. Гэтэл, агаар, үүлс огтоос үгүй сарнаас оддыг харуулах боломжгүй гэж үү?
#3. "С” ЧУЛУУ

НАСА-гийн тайлбар: Үнэндээ, "С” чулууны талаарх НАСА-гийн тайлбарууд хоорондоо зөрчилддөг. НАСА фото зургийн хүн нь зүгээр л тоглоом шоглоомоор чулуун дээр "С” үсэг нэмсэн хэмээн буруутгадаг хэрнээ, үсэг шиг дүрс нь фото зургийг боловсруулах явцад наалдсан үс буюу нарийхан утслаг материал байж магадгүй гэж тайлбарладаг.
#2. НЭМЭХ ТЭМДГЭН ЗУРААС

Хүн саран дээр буусан гэдгийг няцаагчид нэмэх тэмдгүүд нь НАСА эх фото зураг дээр хиймэл объектууд нэмж дүрсэлсэн гэдгийг харуулж байна гэж үздэг.
#1. АРЫН ЗУРАГ

НАСА-гийн тайлбар: Сар дэлхийгээс хавьгүй жижиг учраас, саран дээрх уул толгод хүний нүдэнд ингэж ойр харагдаж байгаа юм. Гэвч, зурган дээр харагдаж буй хоёр толгой хоорондоо хэдэн миль зайтай байна гэж үү?

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8581
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих