Монгол Улсын Засгийн газрын энэ оны 12 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 90, 111 дүгээр тогтоолоор Засгийн газрын Х байрыг нээлттэй дуудлага худалдаагаар зарахаар шийдвэрлэсэн. Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын харьяа Засгийн газрын байруудын нэгдсэн захиргааны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй энэ байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор Ерөнхий сайд шийдвэрлэн, ажлын хэсэг байгуулсан ч Соёл, спорт, аялал жуулчлалын яам байрлаж байсан уг барилгад эмнэлэг оруулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан билээ. Тиймээс Эрүүл мэнд, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн саналд тулгуурлан, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны барилгыг дуудлагаар зарж, олсон мөнгөөр нь 150 ортой Хүүхдийн төв эмнэлэг байгуулахаар шийдсэн.
Тэгвэл өчигдөр уг барилгыг худалдах дуудлага худалдаа Төрийн өмчийн хороон дээр боллоо. Дуудлага худалдаанд гурван оролцогч оролцсоноос ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч хамгийн өндөр үнэ хэлж, Засгийн газрын X байрыг худалдан авлаа. Нээлттэй дуудлага худалдааны анхны үнийг 5.941.400.000 (Таван тэрбум есөн зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуу) төгрөгөөс дуудаж, 6.715.850.000 (Зургаан тэрбум долоон зуун арван таван сая найман зуун тавин мянга) төгрөгт хүрсэн юм. Энэ нь анхны үнэ дээр 774.450 мянган төгрөг нэмэгдсэн юм.
Г.Бат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих