
Дорнод аймгийн ИТХ-ын ээлжит
чуулганаар Монгол төрийн тэргүүн байсан маршал Чойбалсангийн хөшөө
босгох асуудал хэлэлцэж дэмжсэн байна. Суурийн хамт 6 метрийн өндөртэй,
морьтой хөшөөг Дорнод аймгийн Чойбалсан хотын төв, Тусгаар тогтнолын
талбайд босгох юм байна. Хөшөөний сууринд маршал Х.Чойбалсангийн хэлсэн
"Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг Та
нарт үлдээв. Х.Чойбалсан” гэсэн үгийг сийлэх гэнэ. Харин суурийн хоёр
талд Ардын хувьсгалын анхны долоо, Халх голын тулаалдааныг харуулсан
рельеф байх юм байна.
Хөшөө босгоход 98 сая төгрөг шаардлагатайг олон түмний хандиваар гарганэ гэж тооцоолжээ.
Эх сурвалж:
www.assa.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8587
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих