Хэрлэн сумын 5 дугаар багийн Дэхт орчмоос 22 настай эрэгтэй алга болсон тухай бид өчигдөр мэдээлсэн. Э гэгч иргэн нь "Ивээл” хорооллын харьяат бөгөөд Дэхтэд айлын мал хардаг байжээ. Тэрээр 3-р сарын 11-ний 18 цагийн үед гараад сураггүй 5 хоносны дараа гэрийнхэн нь алга болсон дуудлага өгч, ОБХ-ийнхэн эрэн хайх ажиллагааг эхлүүлээд дөрөв хоносон юм.
Онцгой байдлын хэлтсийн 4 албан хаагч, 2 мотоциклтойгоор Э-г эрж байсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнх нь хүсэлтээр зогсоожээ. Э гэгч иргэн нь морь унаж хонь эргүүлэх төдий болохоос биш, биеэ авч явах чадвар сулхан бөгөөд үе үе алга болж байснаа эргээд ирдэг гэж ар гэрийнхэн нь ярьсан аж.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих