Казах түмний үндэсний баяр болох "Наурызын баяр”-ын өдрийг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Казах Залуучуудын Зөвлөл хамтран 2015-03-21 өдөр буюу энэ бямба гарагт Барууны салааны эцэс дэх булаг шандны эхийг цэвэрлэх гэж байна. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэдэг энэ үед булаг шандны урсгалын эх ундаргыг сэргээн засаж цэвэрлэн, шинэ мод тарьж байгаль дэлхийгээ хайрлан шүтдэг энэхүү зан заншил, ёс уламжлалыг сэргээж, хот суурин газарт амьдардаг залууст таниулахад томоохон түлхэц өгч байгаа юм.
Энэхүү зан үйл нь байгаль, хүрээлэн байгаа орчиноо шинэ онд цэвэр цэмцгэр байлгавал байгаль нь эргээд хишиг буянаа тасралтгүй хайрлах санаагаар үйлддэг, хүн-байгаль хоёрын харилцаа холбоо, шүтэлцээг тод томруун харуулдаг зан үйл юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих