Энэ түүхийг манай нэг найз ярьж өгсөн юм. Манай найзыг Дорж гэе л дээ. Үнэхээр худал юм ярьж байхыг нь үерхэж, нөхөрлөсөн цагаасаа огт үзээгүй. Гэхдээ үнэмшихэд бэрхтэй нэгэн түүхийг халгаж, халгаж ярьж өгснийг нь та нартай хуваалцая. Манай хүн Сансарт гэртэй. Тэндэхийн нэгэн байрны оршин суугч. Насаараа л тэнд амьдарч байгаа төрийн алба хаагч. Илүү дутуу үггүй, худал хуурмагт дургүй нэгэн. Гэхдээ л түүнд нэг ийм явдал тохиолджээ. Ингээд түүний ярьсныг сийрүүлье.
...Би ажлаасаа тараад хэдий бүрэнхий байсан ч алхахаар шийдлээ. Өдөржин ширээний ард сууж хөшсөн биеэ тэнийлгэх гэж тэр шүү дээ. Тэгээд Сансрын туннелийн доогуур явган замаар алхаж байтал нэг жаалхүүтэй таарав. Орос л болохоос ердийн л нэг жаал шиг харагдсан. Эхлээд тэр 14-15 настай гэмээр санагдсан. Ер нь тодорхой хэлэхэд хэцүү. Магадгүй, арай ахмад байсан болов уу. Яг насыг нь тодорхой хэлэх боломжгүй үе эмэгтэйчүүдийг харахад байдаг даа. Заримдаа Ганданд мөргөж байгаа эмэгтэйчүүд. Яг тийм. Тэр хөвгүүн бусад 70-80-аад оны хүүхдүүдийн өмсдөг шиг хувцастай. Сүүлд бодохноо л тийм байсныг анзаарсан. Гэхдээ түүнээс өөр юм миний анхаарлыг татсан юм. Айлгасан гэхэд болно. Эхлээд түүнтэй харц мөргөлдсөн санагдаж байна. Гэтэл нүд нь хов хоосон, яг үхсэн загасны нүд шиг. Түүнд ямар ч амьдын тусгал байсангүй. Яг л хов хоосон мэт. Би ийм юм амьдралдаа харж байсангүй.
Цаашаа бүр долоон дор юм болсон. Түүнийг ойртох үед түүнээс ямар нэг муухай, өвөрмөц сонин үнэр үнэртлээ. Бүүр нэг хуучин хувцас хунар, эм тарианы үнэр шингэчихсэн мэт. Бас захын махны тасгаар орох үед үнэртдэг үнэр ч юм шиг. За, бүр зөнөчихсөн, гудамжны өвгөний үнэр шиг санагдаад явчихлаа. Гэнэт би хоромхон зуур яг л рентгенээр түүнийг харах шиг болов. Түүний дотор эрхтэн бүгд өмхийрч муудсан юм шиг харагдав. Ерөөсөө бүх холбоос нь тасраад ялзарч муудсан юм шиг харагдсан.
Ялангуяа зүрх орчмоор нь. Тэнд яг л өт язганаад байгаа юм шиг ямар нэгэн юмнууд арвалзаж байв. Би барьж явсан цүнхээрээ ширвээд хариугүй л "Түй” гээд нулимчихсангүй. Гэвч тэр надад ямар ч анхаарал хандуулсангүй. Урдахаа харахгүй байгаа юм шиг л чигээрээ алхаж байлаа. Би яг л үхээд өмхийрсөн малын сэг зэмний хажуугаар гарах мэт болсон. Харин түүнийг нэлээд холдсон хойно л агаар жаал цэвэрших шиг болсон доо. Сандарсандаа би тамхи асаагаад түүний явсан зүг хартал юу ч байхгүй болчихсон байв. Сансрын туннель дор ганцаараа алхахдаа ийм жихүүдэс хүрэм зүйлтэй учирч явсангүй. Гэртээ ороод аймаар ядарч туйлдсан, бас хоолоо халбагадах тэнхэлгүй болсноо анзаарсан.
Яг л хамаг эрчим хүчээ соруулчихсан юм шиг. Харин бодоод байхнээ тэр хүү тухайн үеийн орос сургуулийн дүрэмт хувцастай байсан санагдаж байна... Дорж ийнхүү ярьсан юм. Социалист нийгмийн үед Улаанбаатарт олон л оросууд байсан. Бас, мэдээж хүүхдүүд. Гэхдээ туннелийн барилга баригдаж байхад дээрээс том төмөр унаж, доогуур тоглоцгоож байсан орос, монгол хүүхдүүдийн нэгнийг нь онож, амийг нь хөнөөсөн гэдэг бил үү, нэг тийм юм сонсож байснаа Дорж ярьж дууссан хойноо санаж билээ.
С.Мандах
Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/60324.shtml#sthash.f8N8jtqa.dpuf

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8593
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих