Нэг мод тарьвал нэг насны буян болно гэсэн үг бий. Хүрээлэн буй орчноо моджуулж, цэцэрлэгжүүлэх ажлыг Дорнод аймагтаа төдийгүй үндэсний хэмжээнд хийж буй хүн бол "БД" ХХК- ийн захирал АюурынХүрэлбаатар юм.
Тэрээр 2006 онд саваа модыг Польшоос Монголд оруулан ирж, нутагшуулсан нь өдгөө БД компанийн брэнд болжээ. Энэ мод маш түргэн ургадаг бөгөөд дунжаар 1,5-2 метр хүрдэг тул зах зээлд эрэлт ихтэй, тэр дундаа алтны уурхайн нөхөн сэргээлтэд ихээхэн ашиглагддаг гэнэ. Тус компанийн бэлттэсэн 2,5 сая гаруй суулгац мод Монгол улсын 21 аймаг, Нийслэл хотод тарьж, тариалагдсан дүн гарчээ.
А.Хүрэлбаатар захирал мод үржүүлэг, нөхөн сэргээлтээс гадна хүнсний үйлдвэрлал худалдаа эрхэлдэгийг Дорнодчууд андахгүй. Харин саяхнаас Дорнод аймгийн Хүнсчдийн холбоог тэргүүлэх болсон. Түүний үйлдвэрлэдэг "Дорнод" цэвэр усны орлогын тодорхой хувь нь хүмүүнлэгийн үйлсэд зориулагддаг бөгөөд 2014 онд 12 сая төгрөгийг УЗН-т хандивласан байна. Тийм ч учраас хоёр оны зааг дээр Аймгийн засаг дарга түүнийг "Оны шилдэг сайн үйлсийн эзэн"- ээр тодруулсан юм. Мөн БОНХЯ-ны сайдын тушаалаар "Байгаль орчны тэргүүний ажилтан" цол тэмдэг, Дорнод ХАҮТ-ын Оны шилдэг бизнес эрхлэгч "Энтэрпрэнуэр" цом, МЗХ-ны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" цол тэмдэгээр энгэрээ мялаагаад байна.
МИНИЙ ДОРНОД СЭТГҮҮЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих