Энэ асуудлыг зохицуулсан журмуудыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа. "Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам", "Цагдаагийн алба хаагчдад албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгох журам", "Цагдаагийн албан тушаалын цолны нэмэгдлийн хувь хэмжээ", "Цагдаагийн алба хаагчдад мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам"-уудыг баталснаар Засгийн газрын 2005 оны 243 дугаар тогтоолхүчингүй болж, 1999 оны 38, 211 дүгээр тогтоолуудад өөрчлөлт орж байна.
Цол нь буурч, энгийн орон тоонд шилжин ажиллах алба хаагчдад цагдаагийн албан тушаалын цолны нэмэгдлийг энэ онд хэвээр тооцож олгоно. Төрийн тусгай алба хаасан хугацааны, цагдаагийн албан тушаалын цолны, албан ажлын онцгой нөхцлийн, ур чадварын нэмэгдэл үүнд багтаж байна. Харин шинээр томилогдож буй алба хаагчдад энэ зохицуулалт хамаарахгүй. Энгийн орон тоонд шинээр орох ажилтныцалин хөлсийг Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээгээр тооцон олгохюм.
Цолны нэмэгдлийг улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтэд даалгалаа.
Түүнчлэн Шинэчлэн баталсан Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээр өмнө мөрдөж байсан Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсон. Шинэ хуулийн дагуу 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дотоодын цэргийн ангиуд шинэ зохион байгуулалтаар ажиллана.
Энэ хүрээнд дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийг 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж, бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв, санхүү, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг нь Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газарт шилжүүлэхээр өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Ангиуд татан буугдсантай холбогдуулан дотоодын цэрэгт алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газарт шилжүүлнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих