Манай орны нийт казах иргэдээ,
Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүдээ!
Далан зууны тэртээгээс уламжлагдсан ирсэн Дорно дахины ард түмний шинэ жил Наурызын баярыг тохиолдуулан эх орныхоо өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байгаа нийт казах иргэд та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны ерөөл болгож, өдөр, шөнө тэнцсэн тэгш сайхан өдрийг бэлгэшээн тэмдэглэдэг Наурызын баярыг Монголын казах түмэн минь өнөөг хүртэл тэмдэглэн үр хойчдоо өвлүүлэн уламжилж, ёс заншил, уламжлал соёлоо өнөөг хүртэл хадгалан ирснийг бахархан тэмдэглүүштэй.
Улс орныхоо бахархал, удам хойчийнхоо үлгэр дуурайл болсон казах иргэд төр, нийгэм, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, үйлдвэр, хөдөө аж ахуй, энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааны бүхий л салбарт тэргүүлэн, амжилттай ажиллаж байгааг онцлон тэмдэглэхэд баяртай байна. Цаашид ч эх орныхоо хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Та бүхэн минь аялгуут домбороо эгшиглүүлэн, айтыс дуугаараа түрлэг өргөж, айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан, сайхан шинэлээрэй!
Та бүхний юу санасан есөн цагаан хүсэл сэтгэгчлэн бүтэх болтугай!
Ұлыс оң болсын,
Ақ мол болсын!
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих