Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Д.Цогтбаатар, Д.Энхтөр, Б.Чингүүн, П.Гансүх, М.Бат-Эрдэнэ, Н.Наранбаяр
нарт холбогдох эрүүгийн хэргийг ялтан болон тэдгээрийн өмгөөлөгч нарын
гаргасан гомдлын дагуу 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хянан
хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр
үлдээлээ.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
уг хэргийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд
Д.Цогтбаатар, Д.Энхтөр, П.Гансүх, Б.Чингүүн, М.Бат-Эрдэнэ нарт холбогдох
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн
251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж
ирүүлсэн буюу эрүү шүүлт тулгасан гэх гэмт хэргийг нотлогдоогүй гэж
үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь
заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Энхтөр, П.Гансүх, Б.Чингүүн,
М.Бат-Эрдэнэ нарыг цагаатгасан юм.
Харин Д.Цогтбаатарыг төрийн
нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт
хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн
87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар 5 жил, мөн хуулийн149 дүгээр зүйлийн
149.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял тус тус оноож, үүнээс
149.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай
2009 оны хуульд хамруулан өршөөн хэлтрүүлж, биечлэн эдлэх ялыг 5 жил
хорих ялаар тогтоожээ.
Түүнчлэн Н.Наранбаярыг худал мэдүүлэг
өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих
ял оногдуулж, дээрх ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар
шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10
дугаар шүүх дээрх хэргийг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан
хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
hunnu
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих