Монгол, Оросын аудитын дээд байгууллагуудын хамтарсан аудитын дүнгийн хурал өнөөдөр эхэлж, "Улаанбаатар төмөр зам” хувь нийлсэн нийгэмлэгийн 2015 оны аудитын төлөвлөгөөг батлан, "Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн үйл ажиллагаанд хийсэн хамтарсан аудитын дүн, "Хил орчмын байгаль орчныг хамгаалах талаар төрийн зохицуулалтын үр дүн” сэдэвт аудитын талаар хэлэлцэнэ.
Хамтарсан хуралдааны төгсгөлд буюу энэ сарын 24 -ний өдөр Гадаад хэргийн яамны " Мутрын түшээ ” танхимд "Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн цэвэр ашгийн бүрдүүлэлт, хуваарилалт болон хөрөнгө санхүүгийн нөөцийн ашиглалт сэдвээр хийсэн МУ-ын ҮАГ, ОХУ-ын Тооцооны танхимын хамтарсан аудитын тайланг баталгаажуулж гарын үсэг зурна. Мөн "Улаанбаатар төмөр зам” хувь нийлсэн нийгэмлэгийн цэвэр ашгийн бүрдүүлэлт, хуваарилалт болон хөрөнгө санхүүгийн нөөцийн ашиглалт сэдвээр хийх ОХУ-ын Тооцооны танхим, МУ-ын ҮАГ-ын хамтарсан аудитын төлөвлөгөө, хөтөлбөрт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих