Сингапурын Ерөнхий сайдаар 30 жил ажиллаж, тус улсыг загасчны жижигхэн тосгоноос хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орон болтол хөгжүүлсэн Ли Куан Ю өнгөрсөн ням гаригаас даваа гаригт шилжих шөнө 92 насандаа таалал төгсчээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, Азийн нэртэй улстөрчийн дурсгалын хүндэтгэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун "Сингапурыг буурай орноос дэлхийн хөгжингүй улсын нэг, олон улсын бизнесийн төв нэг болгон өөрчлөхөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн” гэсэн байна.
Энэ оны хоёрдугаар сард тэрээр хүнд хагалгаанд орсон бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Сингапур улсад анхны Ерөнхий сайдаа нас барсантай холбоотойгоор долоо хоногийн гашуудал зарласан талаар Инферфакс агентлаг мэдээлжээ. Ли Ку Ю Сингапурыг 1959-1990 хүртэл удирдсан бөгөөд түүнийг агуу стратегич, Сингапурын хөгжлийн эцэг хэмээн үнэлдэг юм. Одоо Сингапур улсын Ерөнхий сайдаар Ли Ку Ю-гийн хүү Ли Сан Люн ажиллаж байгаа юм.
Д.АРИУН /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих