ӨМӨЗО-ны Хянган аймгаас ой хээрийн түймэртэй тэмцэхэд зориулж 40-н
ширхэг гал үлээгчийг Дорнод аймгийн ОБХ-т өглөө. Эдгээр үлээгчийг хил
орчмийн сумдад, мөн хилийн цэргийн отрядуудад хуваарилжээ. Үлээгч
аппарат нь хээрийн түймрийн үед чухал үүрэгтэй багаж юм. Хэдийгээр
аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жилүүдэд үлээгч
аппаратыг сумдад нийлүүлж тодорхой байдлаар хангасан байдаг боловч
энэхүү тусламж нь ой хээрийн түймэртэй тэмцэхэд багагүй дэмжлэг болох
талаар албаныхан онцолж байлаа. Сүүлийн үед Дорнод аймаг хөрш орныхоо
зарим аймгуудтай харилцаа холбоогоош инэ шатанд гарган ажиллаж байгаа
билээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8658
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих