Он
гарсаар Дорнод аймгийн нутаг дэвсгэр дээр 2 удаагийн түймэр гараад
байгаа. Саяхан аймгийн Онцгой байдлынхан хуралдаж, Ой хээрийн түймрээс
урьдчилан сэргийлэх түүнтэй тэмцэх бодлогын баримт бичиг боловсруулах
талаар санал солилцов. Байгаль хамгаалах болон Дархан цаазат газар
гэхчлэн ажил төрлийн уялдаа бүхий газар байгууллагын удирдлага оролцсон
энэ удаагийн уулзалтаар хэд хэдэн тодорхой асуудлыг уг баримт бичигт
тусгахаар болжээ. Тухайлбал, аймгийн Засаг даргын сумын Засаг дарга
нартай хийх гэрээнд хөдөөгийн ард иргэдийг эрсдлээс хамгаалж даатгалд
бүрэн хамруулах, ард иргэдийн дунд сургалт сурталчилгаа зохиох, айл
саахалтаараа нийлж түймрээс хашаа хороо, эд бараагаа хамгаалах ажлыг
хийх гэхчлэн зүйл заалт тусгагдсан байна. Жилийн эцэст тэдний
ажлыгдүгнэхдээ түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахад ямар,
ямар ажил зохиов, түүнд хэдий хэрийн хөрөнгө мөнгө зарцуулав гэдгийг
шалгуур үзүүлэлт болгон дүгнэхээр болов. Ингэснээр сумын Засаг дарга
нарын ой хээрийн түймэртэй тэмцэх ажлын хариуцлага сайжирна гэж үзжээ.
Өнгөрсөн жил тус аймагт 57 удаагийн түймэр гарч, дийлэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан нь нотлогдсон. Дээрх түймрийн улмаас 8 машин шатаж, 1000 гаруй га талбай шатаж нийтдээ улс болон иргэнд 1 тэрбум төгрөгийн хохирол учирсан юм. Түймрийн тоо урьдахиас өссөн хэр нь шатсан талбайн хэмжээ буурсан нь нэгэнт гарсан түймрийг цаг алдалгүй унтраажээ гэж дүгнэж болохоор байна.
ДОРНОД сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих