АНУ-ын Пратт хүрээлэнгийн оюутан Кай Линий бүтээсэн хиймэл хөл шинэлэг санаагаар шалгарч "Klippa” шагналыг хүртжээ. Энэхүү ууланд авирахад зориулсан, тусгай хиймэл хөлийг янгирын анатомиос санаа авч бүтээсэн байна. Кай Лин уг санаагаа хэрэгжүүлэхийн тулд амьтан судлаачидтай хамтран ажиллаж, олон сарын турш уулын янгирыг судалжээ. Тэрбээр судалгааныхаа үр дүнд үндэслэж янгир ямааны туурайтай төстэй хүний хиймэл хөл зохион бүтээсэн байна. Кай Лин уг хиймэл хөлөө ууланд авирагчдад зориулан бүтээсэн аж. Туурай бол янгирын онцлох эрхтэн ба хад дамжин харайхад халтирдаггүй бүтэцтэй юм. Туршилтын үеэр уг хиймэл хөлтэй тамирчин хад, ууланд авирахад бусад хиймэл хөлтнөөс илүү тэнцвэрээ олж, хурдан шилжилт хийж байжээ. "Klippa” шагналыг хүнд хэрэгтэй шинэлэг хиймэл эрхтэн санаачилсан зохион бүтээгчид олгодог байна.
Х.ЭРДЭНЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих