Энэтхэг улсад олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэж байсан
Мэдээллийн технологийн хуулийн нэгэн заалтыг хассан байна. Уг хуулийн
66А заалтыг Үндсэн хуулийг зөрчсөн болон хүний эрхэнд халдсан гэх
үндэслэлээр халахаар болжээ.
Энэ заалтаар олон нийтийн сүлжээ,
интернэт сайтад хэн нэгний дургүйцлийг төрүүлсэн коммент бичсэн хүнийг
баривчилж, гурав хүртэл жилээр хорихыг зөвшөөрсөн байсан юм. Уг хуулиар
олон хүн зөвхөн Facebook, Twitter-т бичсэн комментоосоо болж торны
цаана суусан байна. Тухайлбал, энэ сарын 17-нд өсвөр насны нэг хүү
Уттар Прадеш мужийн сайдыг Facebook хуудсандаа шүүмжлэн бичсэнээсээ
болж хоригдсон бол 2012 оны аравдугаар сард нэгэн бизнесмэн эр Сангийн
сайдын хүүг шүүмжилснээсээ болоод шоронд оржээ.
Үг хэлэх, үзэл
бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний үндсэн эрхийг хааж боомилсон энэ
хуулийг олон нийт эсэргүүцэж байсан ч хуулийн сургуулийн хоёр оюутан
Үндсэн хуулийн шүүхэд хандах хүртэл ямар нэг арга хэмжээ авч чадахгүй
байсан юм.
Д.Үжин /24tsag.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих