1190-ээд онд Хамаг Монгол аймаг цэрэглэж Алтан улстай хүч хавсран Татаар аймгийг цохиход тэдний хүрээ буудлаас гээгдмэл нэгэн хөвүүнийг манай цэргүүд олж, Өэлүн эхэд тушаасан гэдэг. Тэр хүү Алтан ургийнхны хүрээлэлд өсөж бойжин Тэмүжиний "дээлтэй төрсөн дүү” гэгдэж, хожим нь Чингис хааны зөвлөлийн сайдын нэг болоод өргөн олонд "Татарын Шигихутаг” "төрийн заргач Шигихутаг " хэмээн алдаршжээ. Энэ үе бол Чингис хааны эсрэг янз бүрийн хүчнүүд гарч Монголын нэгдсэн улс байгуулахыг эсэргүүцэх явдал их байсан, өөрөөр хэлбэл амь дэнсэлсэн хүнд мөчүүд байв.Түүний гол дайсан Татар аймаг Халхын гол орчимд бугшиж байсан юм. Тийм учраас Халх гол нь Монголын нэгдсэн их улс байгуулах асуудлыг шийдвэрлэх чухал цэг болж байсан юм.
Нууц товчооны 135-р зүйлд Татарын хоргодож байсан Улз гольм Нарату Шүтээний нутаг дээр нэгэн өчүүхэн хүүхэд орхигдсоныг бидний цэргүүд олзолжээ. Үзвэл Дөртай Алтан ээмэг зүүсэн ба булгаар доторлосон: даж торгон элгэвч (хантааз) өмссөн байв. Тэр хүүхдийг Чингис хаан авчирч, Өэлүн эхэд бэлэг гэж өгөв. Өэлүн эх өгүүлрүүн: "Сайн хүний хөвгүүн биз. Язгуур сайт хүний ураг биз. Таван хөвүүний дараах зургадугаар хөвүүн болгоё” гээд Шигихутаг гэдэг нэр өгч асрав гэжээ.
Нууц товчооны 135-р зүйлд Чингис хаан Тоорил хан хоёр, цэргээ авч Ванчин Чансанд туслахаар Улз гол өөдөө явж очвол Улзын Хусуту Шитээн Нарату Шүтээн гэдэг газар Татарын Мэгүжин сүүлт тэргүүтэй Татар нар хороо бэхлэлтийг барьжээ. Чингис хаан Тоорил хан хоёр тэр хот Мэгүжин Сүүлт нарыг бэхлэлтээс нь барьж тэнд нь алаад мөнгөн өлгим батана эрдэнийн чимэгт хөнжлийг нь Чингис хаан олзлон авав.
Улз гол нь Халхын язгуур нутаг бөгөөд Сэцэнхан аймгийн баруун гарын зүүн хошууны газар гэж 1920-иод оны Хятадын зурагт тэмдэглэлд "Хусуту шүтээн” "Наранд шүтээн” гэж "Богд баатар биеэр дайлсан] тэмдэглэлд”-д дурьджээ.
Чингис хаан их хуралдай дээр есөн өрлөгүүд тэргүүлэн хүчнээ өгөгсдөд нармай их Монгол улсын төрийг засахын тулд зүтгэсэн хүнд Гүн их цол, их ямба тушаал хүртээж, их өглөгийг хүнд хөнгөн зэргээр соёрхож, наян найман гавьяатан, ерэн таван мянганы ноёдыг нэгд нэгэнгүй нэр заан шагнажээ. Түүний дотор Шигихутагт "Чи миний 6-р дүү биш үү Өргөмөл дүү чамд өөрййн дүү нарын адилаар өмч хуваан олгоё. Бас чиний ач тусын хариуд есөн удаагийн алдал осолыг хэлтрүүлье” гэж зарлиг буулгасан бөгөөд "Мөнх тэнгэрийн ивээлээр гур улсыг зүглүүлж бүхийд, чи үзэх нүдэн, сонсох чих болж яв. Чинии тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно.” гэж зарлиг болгожээ. Ингээд Шигихутагийг Түр” (бүх) улсын доторхи хулгайг цээрлүүлж хуулийг мохоож, ухуулах ёстойг ухуулж, яллах ёстойг яллаж бай” гэж бүх улсын дээд зарлиг болгов. Шийтгэсэн хэргийг хөх дэвтэрт бичиж дэвтэрлэгтүн хэмээжээ.
Дорнод аймгийн хураангуй түүх- номоос
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих