Өнөөдөр
аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 31. Даваа гараг.
Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон
морин жилийн хаврын адаг сарын шинийн нэгэн. Дэлгэрүүлэгч одтой, Есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй.
Өдрийн наран 6 цаг 43 минутад мандан, 19 цаг 47 минутад жаргана.
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл
өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг
сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр
бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар,
туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун
хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй бөгөөд нас ахар болно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Болгоомжтой
байх өдөр. Өнөөдөр ихэнх хүмүүс ганцаараа байхыг хүсэх болно. Ямар нэг
шалтгаангүйгээр аливаа зүйлд итгэж чадахгүй байх тул зөн совиндоо
анхаарлаа бүү хандуул. Магадгүй хувийн орон зайгаа хамгаалахыг хүсэхэд
тань ямар нэг шалтгаан байгаа. Амар тайван байхын тулд гэрээсээ
гарахдаа хаалгаа сайн түгжсэн эсэх мөн даатгалын тань хугацаа дууссан
эсэхийг шалга.
Үхрийн орд (4/20-5/20): Өнөөдөр
хэрэггүй зүйлст татагдах нь таны хамгийн хэцүү дайсан байх болно. Хээл
хахуультай тэмцэх нь таны уурыг барах болно. Ийм ажилд таны мэддэг
зүйлс биш, таньдаг хүмүүс тань чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг санаж
яваарай. Өөрт байхгүй зүйлийг хэт их хүсэхээ больж, өөрийнхөө дуртай
зүйлийг хий. Бүжгийн ,уран зургийн болон илтгэх урлагийн хичээлд сууж
багийн спортоор хичээллэ.
Ихрийн орд (5/21-6/21): Таны
одоогийн хүсэл зориг хэвийн байгаа боловч, хэт өөрийгөө чөлөөлж
зорилгодоо хүрэх замаасаа хазайхаас зайлсхий. Энэ цаг мөчид та хайртай
хүндээ үнэн сэтгэлээ илчлэхэд таатай байх болно. Хэрэв та үнэхээр л
түүндээ хайртай бол хайрын сайхан үгс ар араасаа ундран гарах болно.
Иймээс таны хамтран амьдрагч чинь таныг өөртөө хэр их хайртайг мэдэх
ёстой.
Мэлхийн орд (6/22-7/22): Тууштай
өдөр. Та олон ааш гаргаж, зан муутай байх магадлалтай. Хууль
зөрчсөний хэрэггүй. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн өмнөх гэрээгээ зөрчвөл
хамтарч ажиллахад найдваргүй гэсэн нэр зүүж мэднэ.
Арслангийн орд (7/23-8/22): Энэ
өдөр хүсэл зориг, оюун ухаан нэгдэж, хүчтэй зөн билэгтэй байх болно.
Уран бүтээлчдэд од гарагс амжилт амлаж байна. Та чөлөөт сэтгэлгээтэй
болохоороо өөрийгөө бүтээлдээ аль болохоор нарийн илэрхийлэхийг
хичээгтүн. Хэт их зарлага гаргахаас сэргийл. Зорилго төлөвлөгөөгөө одоо
байгаа байдалдаа нийцүүлэн гаргахыг зөвлөж байна. Үйлчлүүлэгч болон
чухал түншүүдтэйгээ уулзахад маш таатай байх бөгөөд энэ тань нэлээд их
ашиг авчрах болно.
Охины орд (8/23-9/22):Зальтай
өдөр. Одоо гэрээсээ гараад ажлаа хий байдал дээрдсэн байна. Завгүй
төлөвлөгөөтэй байгаа ч ажилд саад болох зүйлээс болгоомжил. Та хэт
урагшаа харснаар чухал зүйлийг орхиж магад. Ганц бие эсвэл ганцаараа
амьдардаггүй л бол гадагш гарах хэрэггүй. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөө.
Түүнчлэн өрөөний хамтрагчтайгаа учраа олохгүй бол хамгийн том дайсан ч
болж магад.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Гэнэтийн
зүйлээр дүүрэн өдөр. Дотнын хамаатан садантайгаа уулзсанаар та туслах
дүрд тоглож болох юм. Нэлээн хол амьдардаг олон жилийн өмнөөс мэддэг
хэн нэгэн тань таны амьдралд гэв гэнэт гарч ирэх болно. Хоолны дэглэм
барьж эхлэх нь эрүүл байхын үндэс болно.
Хилэнцийн орд (10/23-11/21): Өнөөдөр
та оюуны болон уран бүтээлч авьяасыг зүй ёсоор үнэлэх нь юу л бол.
Үүнээс болж сэтгэл гутрах, зөв зам сонгосондоо эргэлзэх явдал үүснэ.
Урдаас тооцоогүй нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж, өсөж хөгжих
өөрийгөө хөгжүүлэх шинэ боломж олго. Ганц бие эрчүүд хамт
ажиллагсдаасаа болон өрөөнийхөө найзаасаа гайхалтай хүсэл тэмүүллийг
мэдэрнэ. Түрүүлж үйлдэл бүү хий.
Нумын орд (11/22-12/21): Болгоомжлох өдөр. Ажлаа эхлэхээсээ өмнө хамтрагчтайгаа хамтран
төлөвлөгөөгөө хянан засварла. Бүх санхүүгийн нөөц боломжоор хангагдсан
гэдгээ батлахын тулд НББ-ын тайлангуудаа хар. Ямар нэг зүйлд
хэтрүүлэгтэй хандахаас сэргийл. Мөн таагүй хандлагатай хүмүүсээс хол
бай.
Матрын орд (12/22-1/19): Таатай
өдөр. Энэ сарын сүүлээр та бүх таагүй зүйлүүдээсээ салж алдсанаасаа
илүүг олно. Мэдээлэл солилцоо боловсролын салбарт ажилладаг хүмүүст
таатай. Заримдаа ажлын тань үүрэг хариуцлага эсвэл бусдын үүрэг
хариуцлага тань дээр ирдэг. Онцгой хүнд цаг гаргаж чадвал, бүх зүйл тань
эцэстээ бүтэх болно. Сэтгэл хөдөлгөсөн санхүүгийн мэдээ сонсоно
гэдэгтээ итгэлтэй байж болно.
Хумхын орд (1/20-2/18): Няхуур
өдөр. Өнөөдөр та сонирхолтой бас хошин зүйлсийг ярьж чадах болно.
Хайртай хүнтэйгээ гадуур хооллож өөрсдийн хайранд баяр хүргэ. Үүний
зэрэгцээгээр сайн унтаж амрах хэрэгтэй. Гэр бүлийнхэн болон найз
нөхөддөө баярлаж талархаж явдагаа хэлэх нь энэ өдрийг гэрэлтүүлэх болно.
Иймээс үүнийгээ батлахад бэлэн бай.
Загасны орд (2/19-3/20): Төвөгтэй өдөр. Өнөөдөр зарим нэг зүйлс хойшлуулдаг од эрхсийн цөөхөн
тохиолдох нөлөө ирнэ. Загасны олонхид нь өнгөрсөнд болсон ярвигтай зүйлс
дахин гарч ирэх болно. Та шударга байж чадах юм бол өөрөө асуудлыг
хэрхэн зохицуулж байгаагаа хараад гайхах болно. Мөнгө болон хайр
дурлалын асуудал тань тийм ч саадгүй явахгүй. Атаархал, сэтгэл хөдлөл
хоёулаа чухал дүрд тоглох учир та үйл хөдлөл хийхээсээ өмнө бүтэлгүй
болох эсэх хүчин зүйлийг тооцох хэрэгтэй.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих