Яагаад Филлипинд суралцах болов, хүмүүс ихэвчлэн Англи, Австрали, Америк, Сингапурыг сонгодог байхад өөрийн чинь сонголт тун сонирхолтой санагдлаа. Манай уншигчидад явсан газрынхаа сонин сайхнаас хуваалцана уу?
Би жилийн өмнө ахлах сургуулиа төгссөөд англи хэлийг сайн сурахыг хүсэж явсан. Гэхдээ англи хэлээр мэргэшинэ гэсэн үг биш. Хэрэгцээтэй мэдээллээ авч чаддаг, түүнийгээ ашиглаж чаддаг болчихвол хэлтэй бол хөлтэй гэдэг шиг олон боломж нээгдэх байх гэж найддаг. Тэгээд өнгөрсөн хавар онооны жагсаалтаар авсан сургуулиасаа нэг жилийн чөлөө аваад эхлээд англи хэл сурая гэж бодоод УБ хотод хэлний төвд дөрвөн сар сурч байгаад өөрийн болон гэр бүлийнхээ санхүүгийн боломжид таарсан газар хэлний богино хугацааны сургалтад сууя гэж төлөвлөж байсан юм. Үнэхээр боломж байвал өндөр хөгжилтэй газар явж сурахыг бодолгүй яахав, гэхдээ миний хувьд гол нь өндөр хөгжлөөс гадна яг хэл сурах хямд орчин, бас чанартай сургалт хэрэгтэй байлаа. Үүнд нагац эгчийн маань гадаад дотоодод их явдаг боловсрол мэдлэг өндөртэй найз нарынх нь яриа нөлөөлсөн гэхүү дээ. Их мөнгө төлөөд сургалтын цаг бага бол үр ашиггүй, өндөр хөгжилтэй орны хүмүүс цагт их харам байдаг, хичээлийн бус орчинд хэлний дадлага болоод зогсч байдаг хүн ховор дэмий л мөнгө зарлагадахын нэмэр гэдэг зөвөлгөө их хэрэг болсон доо. Санаандгүй байдлаар аз таарч Филиппиныг сонгосон. Урьд өмнө нь Филиппиныганглиар ярьдаг дэлхийн гуравдагч том орон гэж мэддэггүй байлаа. Урьд нь Испани болон Америкийн колони байсан энэ улсад барууны соёл ихээхэн нэвтэрсэн бөгөөд бага сургуулиасаа эхлээд бүх шатны сургуулиуд нь англи хэл дээр хичээлээ заадаг. Бүх хүмүүс нь англиар ярьдаг.
Сурч байсан сургууль нь мөн сургалт нь ямар байв?
Би ердөө хоёр сарын сургалтад хамрагдсан. Нэгэнтээ цаг хугацаа бас эцэг эхийнхээ хүч хөдөлмөрийг шимж яваа болохоор сургалтын хөтөлбөрийг нь харж байгаад SMEAG гэдэг олон улсын хамтарсан англи хэлний Академийг сонгосон. Тус академи нь дотроо3 том оюутны хотхоноос бүрдэх бөгөөд өөр өөрийн гэсэн онцлох хөтөлбөртэйбайдаг. Миний хувьд SPARTA хотхоны хөтөлбөр нь илүү таалагдсан учраас сонгосон. Тус хотхоны хичээлийн нэг өдөр нь өглөөний 6 цаг 30-д яг эхэлнэ. Харин тухайн өдрийн хичээл албан ёсоор бол 21 цагт дуусна. Оюутан бүрийн нэгдүгээр үүрэг хичээл үл таслах. Хичээл таслах ч боломж угаасаа байхгүй. Өглөөний цайны өмнөх 06:30-08:10, оройн хоолны дараах 19:00-21:00 спарта гэж нэрлэгддэг энэ цаг дээр бүх оюутнууд нь өөрсдийн дутагдалтай чадвараа хөгжүүлэх үүднээс сонсголын гэхэд CNN, News&Siticom гэх хоёр анги, дүрмийн мөн түвшингээс нь хамаарсан 2 анги, үгсийн сан хөгжүүлэх өдөрт100 орчим шинэ үг хэллэг, 60 орчим өвөрмөц хэллэг зааж тайлбарладаг ангиудыг сонгоод өөрийгөө хөгжүүлнэ. Хичээл бүр нь нэг цаг гучин минут үргэлжлэх бөгөөд өдөр бүр бүтэн 60 минутаар дөрвөн цаг нэг багш нэг л оюутантай хичээллэнэ. Санаа зовох, ичих зүйлгүй ёстой амар. Дуудлагыг нь засаж өгнө, хэлэх санаагаа гаргахад үгсийн сан дээр нь ажиллаад өгнө. Дүрмэнд бүү баригд гэсэн зарчимтай. Дүрмийг нь явцын дунд хөнгөөн ойлгуулчихдаг. Бас 1ба 4 гэсэн жижиг ярианы групп ангитай. Энэ цаг дээр өдөр бүр нэг сэдэв дээр мэтгэлцээн маягаар тухайн сэдвээр өөрийн үзэл бодлоо хамгаалах, нотлох, бусдын санаа бодлыг шүүмжлэх , тодруулах гэх мэтээр явагдаж хэлний чадвараа хөгжүүлж, хэлээ өөрийн болгоно доо. Энэ цагууд бол миний хувьд хамгийн хурдан өнгөрдөг байлаа. Дашрамд хэлэхэд би тус сургуулийн хамгийн анхны монгол оюутан учраас багш оюутангүй монголын талаар асууж лавлах нь надад түлхэц болж байлаа. Бүтэн өдрийн турш англи хэлээр амьсгалж байсан болохоор хэл бол маш хурдан сайжирдаг юм билээ. Өмнө нь дунд сургуульд үзэж байсан, бас хэлний төвд хагас жил шахуу овоо сурсан гэж бодожявсан маань үнэхээр эндүүрэл болсон эхний долоо хоног ярих санаа байвч үгээ санахгүй, хэл эвлэхгүй, гараа салж унатал нь хөдөлгөсөндөө. Харин хоёр дэх долоо хоногоос эхлэн ам маань эвэлж эхэлсэн. Багш нарынх нь заах арга их сайн, өндөр боловсролтой оюутнуудтайгаа тулж их ажилладаг. Бүх багш нар нь боловсролын их сургуулиа дүүргээд багшлах эрхийн шалгалт өгч байж эрхтэй болдог. Мөн миний хамт суралцаж буй оюутнууд яриагаа хөгжүүлэхэд ихээхэн дэм болсон. Манай кампус дотор хэрэв англиас өөр хэлээр яривал 100 песо буюу 4500 төгрөгийн торгууль төлдөг.Тэр торгуулийн мөнгийг нь хуримтлуулж байгаад оюутны нэр дээр буяны байгууллагад хандив өргөнө. Кампусын бүх ажилтнууд оюутнуудын англиар ярьж буй эсэхэд хяналт тавина.
Орон орны залуустай найз нөхөд болсон уу, тэдгээрээс сурах зүйл их байв уу?
Ер нь бол Филиппинд Азийн бүх орноос оюутан очдог юм байна. Хамгийн их нь Солонгос, Япон тэгээд Тайван, Вьетнам, Орос, дундад Азийн орнуудаас оюутан ихтэй. Тэд ихэвчлэн 3 сар орчим сурч, хэлний бэрхшээлээ хямд өртөг, цэвэр дуудлагатай Филипинд арилгаад Австрали, Англи руу үндсэн анги руугаа шууд шилждэг. Хамт сурч буй оюутнууд, найз нар маань цааш суралцахаар Англи, Америкийг зорин явахад хөнгөн атаархал төрдөг л юм билээ. Солонгос, Япон оюутнууд ер нь үгсийн сан болон дүрэм сайтай, ямар ч асуудалгүй харин дуудлага муутай. Богино хугацаанд дороо сайжраад л явж өгнө дөө. Солонгос залуучуудын биеийн хөгжил их жигд сайн, өсгөлүүн биетэй. Бүгд биеэ хөгжүүлж, спортоор хичээлнэ. Бас эрэгтэй оюутнуудын цэрэгт явсан эсэх нь шууд л мэдэгдэнэ. Би ч бас эртхэн цэрэгт явах нь зөв юм байна гэж бодсон. Хэлний хичээлийн хажуугаар фитнесс төв, усан санд нь өдөр бүр хичээллээд авна. Би япон найз нараараа заалгаж сэлж сурсан, иймэрхүү зүйлдээ японууд нь илүү сайн, бүүр сэтгэлээсээ заана. Ер нь л маш идэвхтэй өдөр хоногууд өнгөрөх тул цаг үнэхээр хурдан өнгөрдөг юм билээ.
Филиппин арлуудын орон, тус улстай хэр танилцаж амжив?
Филиппин албан ёсны мэдээлэлд нь 7718 аралтай гэж бичсэн байна лээ. Хэзээ хэн тоолж бүртгэсэнийг бүү мэд. Миний амьдарч байсан Сэбу арал бол хоёр дэх том арал нь бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй, амар тайван гэдгээрээ алдартай. Гол орлогоо аялал жуулчлалаас олдог. Бидний хувьд гадуур явах чөлөөт цаг үнэхээр хомс байдаг байсан. Өдөр бүрийн 14 цагийн хичээл, бас өдрийн тест гэж авна. Сурах л гэж очсон болохоор бүгд тэрэндээ анхаарна. Бямба гарагийн үдээс өмнө бүх оюутнууд нь таслах эрхгүй IELTS, TOEIC, TOEFL, CAMBRIDGE-ийн явцын шалгалтаа өгнө, дараа нь багш тухайн оюутаны анхаарах ёстой зүйлийг нэг бүрчлэн хэлж өгнө. Эдгээр шалгалт нэг талаас өөрийн ахицаа тодорхойлох, нөгөө талаас цаашид сурах хүнд маш хэрэгтэй тогтолцоо. Шалгалтаа гайгүйхэн өгчихвөл харин гадуур явах, аялах урам төрдөг. Ням гарагуудад чөлөөтэй явж болох ч нэг сурах циклд орчихоороо утга учиргүй гадуур явах сонирхолгүй болдог юм билээ. Миний хувьд япон, солонгос найз нартайгаа хотоор нь аялж, бас Камотез, Бохол, Мактан гэдэг арлууд руу нь аялж байсан. Байгаль, далайн эргийн үзэсгэлэнт бийчүүл гээд үнэхээр бүх зүйл нь таалагдсан. Шахуу хичээлтэй байдаг байсандаа хэвшээд бүтэн хоногоор аялаад зугаалаад байна гэхээр санаа зовоод их явж чадахгүй болчдог. Харин буцахын өмнөх нэг өдөр нь хичээлээс чөлөө авч байгаад Азидаа хамгийн томд ордог SM худалдааны төвд нь хангалттай шоппинг хийсэн. Бүх брэндийн бараанууд байдаг. Үнэ нь хямд болохоор нэгэнтээ аав ээжийн мөнгөөр хувцасладаг болохоор хямдыг нь бодоод аваад байсан.
Амьжиргааны түвшин хэр вэ. Хэр хэмжээний зардал гаргав?
Сургууль байр нэг дороо, хааяа нэг гадагш гарвал жийпни гээд нийтийн тээвэрт нь суучина. Тэр нь хямдхан. Манай сургууль өдрийн 3 хоолтой. Хоол нь сонгож иддэг, солонгос, япон оюутан ихтэй болохоор тэр зүгийн хоол голлоно. Ямар ч асуудалгүй. Долоо хоногт гурван удаа хувцасаа сургуулийнхаа угааланд өгчихнө. Ер нь бүх зүйл нь бэлэн учраас дэл сул зардал гарахгүй шүү дээ. Харин өөрийн түвшингээ ахихад нэг бүр нь 6000-10.000 орчим төгрөгийн үнэтэй ном нэлээд авсан даа.
Та цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна, манай уншигч залууст хандаж юу хэлмээр байна? Залуу хүн бүр л сурч боловсрохыг хүсдэг шүү дээ.
Миний хувьд дөнгөж сурагчийн ширээнээс гараад л сурч боловсрох замдаа орж байна. Гэхдээ би их дутуу бодож явдагаа өөрийн үе тэнгийн солонгос, япон залуусыг хараад ойлгосон. Бид англи хэлийг маш сайн сурах ёстой юм байна, тэгвэл бид мэдээллээр хангагдаж, ирээдүйн замаа тодорхойлж чадна. Би бол маш хоцрогдсон байна гэдгээ ойлгож авсан бас англи хэлийг яаж сурах ёстой аргаа олоод авсан болохоор баяртай байгаа. Энэ зуны амралтаараа сурсан хэлээ ашиглан ажил хийж үзнэ. Мөн ганцхан жилийн цэргийн боловсролоо алдаж хойш суухгүй тун удахгүй явна гэж бодож байгаа. Азаар дөрвөн жилээ зориулчаагүй жилийн чөлөө болгосон сургуулиа цаг хугацаа болон мөнгөний хохиролгүйгээр орхино гэж бодож байгаа. Англи хэлээ сураад, цэрэгт явж ирээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелэл болгож өгөх сургууль, мэргэжилээ дахин сонгоно гэж бодож байна.
Би хоёрхон зүйлийг баттай хэлж чадна. Тун удахгүй сонголтоо хийх гэж буй найз нартаа хандаж, оноогоор таарсан сургуулиар сонголт үл хийн, өөрийн хүсэл мөрөөдөлд ойр буй мэргэжил, сургуулийг сонгоорой. Тохиолдлын сонголт хийн хайран цаг ба мөнгө битгий үрээрэй. Үүнийг дөрвөн жилийн дараа ойлговол дэндүү хайран гэж бодож байна.
Хоёрт нь хэрэв та англи хэлийг сурахаар төлөвлөж буй бол хойш нь бүү тавь, гэхдээ сургалтын зөв аргаа олох хэрэгтэй. Хэл сурна гэдэг бол тийм их хугацаа зарах зүйл биш юм байна. Цаг хугацаа ба эцэг эхийн чамд л гэж зориулж буй мөнгийг талаар бүү урсга. Сайн судал, сурахыг хүсч буй бол сургаж чаддаг газрыг нь л сонго. Хэрэв миний сурсан сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй сонирхож байвал Монгол дэх төлөөлөгчийн газартай холбогдож мэдээлэл аваарай.
Утас нь 8989-0089, 7012-8080,NOVA EDUCATIONCENTER.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих