Урьд шөнө Матадын түймрийг унтраахаар ажиллаж байсан нэг хүн амиа алдаж, хоёр хүн хүнд гэмтсэн харамсалтай мэдээ ирлээ. Гэхдээ хохирогчид галд бус, автомашины осолд өртжээ. Түймрийн захад зогсож байсан автомашин байрлалаа сэлгэж хөдлөх үеэр хажууд нь ажиллаж байсан хүмүүс холдож амжилгүй дайруулсан байна.
Машинд шүргүүлсэн хоёр хүнийг өнөө өглөө БОЭТ-д хүргэсэн бөгөөд яаралтай хагалгаанд оруулжээ. Одоогоор биеийн байдал нь хүндэвтэр байгаа аж. Бидэнд олдсон мэдээллээр, нас барсан хүн Матад сумын харъяат иргэн байжээ.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих