Аж үйлдвэрийн сайдын мэдээлснээр энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дотоодынхоо нөөцөд тулгуурласан нефтийн үйлдвэр барих асуудлыг оруулж, тогтоол батлуулжээ. Засгийн газраас хаана үйлдвэр барих, хэдэн үйлдвэр барих асуудлыг тодорхой болгож, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээг хийх Ажлын хэсгийг Аж үйлдвэрийн яамнаас байгуулах юм байна.
Нефтийн үйлдвэрийг говийн бүсэд буюу Сайншандын Зүүн баян-ийн хэсэгт 2 сая тонн хүртэлх хүчин чадалтай үйлдвэр, нөгөө нь зүүн бүсэд буюу газрын тосны нөөцтэй Дорнод аймгийн Тамсагт барих шийдэлд хүрчээ. Ирэх намар гэхэд нефтийн үйлдвэр барих сонирхолтой компаниудын дунд сонгон шалгаруулалт хийх, хөрөнгө оруулах санал тавих гэнэ.
Нефтийн үйлдвэрээ барьж чадвал долларын ханш 1000 төгрөгт хүрэх боломжтойг Д.Эрдэнэбат сайд онцолсон. Тэрбээр "2020 он хүртэл экспортыг 8 тэрбум долларт хүргэж, импортыг 4 тэрбум долларт барьчихвал үнийн өсөлтийн тухай, валютын савлагааны тухай, ажлын байрны хомсдолын тухай ярихааргүй болно” гэв.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих