Хэнтий аймгийн Баян-Овоо суманд анхгарсан түймэр Хөлөнбуйр сумын Батхаан багийн нутаг "Хавтгайд” гэдэг газраар, мөн Цагаан-Овоо сумын Баянгол багийн нутаг "Барьхан” гэдэг газраар, Баянтүмэн сумын Хотонт багийн нутаг "Хотонт” гэдэг газраар тус тус орж ирээд байсан. Түймрийн газарт ОБХ-ийн 19 албан хаагч, Хөлөнбуйр сумын 160 иргэн, Цагаан-Овоо сумын 120 иргэн, Баянтүмэн сумын 30 иргэн, Хэнтий аймгийн ОБХ, нутгийн иргэд нийлсэн 400 гаруй иргэн, нийт 756 хүн ажиллаж өчигдөр орой 22 цагийн үед бүрэн унтраагаад байна.
Харин Сүхбаатар аймгаас орж ирсэн түймрийн хувьд Матад сумын Баянгол багийн нутаг "Бага хүрээ” гэдэг газраар, мөн Халхгол сумын Ташгай багийн нутаг "Адагдулаан” гэдэг газраар тархан шатсаар байна. Одоо түймрийн газарт ОБХ-ийн 35 албан хаагч, Матад сумын 213 иргэн, Баянтүмэн сумын 30 иргэн, ХЦ-ийн 0306 дугаар ангийн 45 албан хаагч, Сүхбаатар аймгийн ОБХ, нутгийн иргэд нийлсэн 76 иргэн, нийт 399 хүн ажиллаж байна. Шөнө салхины хүч ихтэй хоносон тул түймэр зүүн хойш чиглэлтэй тархсаар байгаа тухай газар дээр нь ажиллаж буй хүмүүс хэлж байлаа. Одоогоор хохирлын хэмжээ гараагүй байна.
dornod.net

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих