
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэдэг шаардлагыг Үйлдвэрсний эвлэлийн холбооноос шаардсаар байгаа. Иргэдийн зүгээс ч энэ шаардлагыг тавьдаг. Харин Засгийн газрын хувьд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учир цалин, тэтгэврийг олон нийтийн хүссэн шиг сайн нэмэх боломжгүй гэдгийг хэлээд байгаа. Гэхдээ тодорхой хэмжээгээр нэмэхээр төсөвт мөнгө суулгасан юм.
Харин ирэх сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг гурван талт хэлэлцээний түвшинд ярилцах аж. Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг байгаа. Гурван талт хэлэлцээрийн үндэсний хороо энэ асуудлыг хэлэлцээд шийдвэр гаргах юм байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэмэгдүүлэх хэрэгтэй байдаг аж.
Ц.Цацрал

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих